Хятадын сансрын нисгэгчид дэлхийдээ буцахад бэлэн болов
2022-04-15 11:38:16
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадын "Шэньжөү-13" хүн тээсэн сансрын хөлөг төлөвлөсөн даалгавраа биелүүлж, ойрын өдрүүдэд сансрын станцаас Дүнфэн газардах төвдөө буцах болно хэмээн Хятадын сансар судлалын төвөөс мэдээлжээ.

"Шэньжөү-13" сансрын хөлгийн багийнхан буцах бэлтгэлээ бүрэн хангасан бөгөөд сансрын хөлөг газардах Дүнфэн төв ч сансрын нисгэгчдээ хүлээж авах бүх бэлтгэл ажлыг хангаж байна.

Н.Пүрэвжав