АНУ хүний эрхийг хэрхэн зэвсэгжүүлсэн бэ?
2022-04-15 08:16:18
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын хувьд 4-р сарын 12 бол эмэгнэлтэй өдөр байлаа. Мөн өдрийн үдээс өмнө Нью Йорк хотын метроны Бруклин буудалд 28 настай жирэмсэн эмэгтэй, 12 настай хүүхэд болон гэм зэмгүй 20 гаруй зорчигч санамсаргүй байдлаар буудуулжээ. Тэрхэн зуур метроны буудал цусанд будагдан, хүмүүс хашгиралдсан юм. Яг энэ үед АНУ-ын Төрийн департамент “2021 оны улс орнуудын хүний эрхийн тайлан” гэгчийг нийтлэн, урьд өмнөхийн адилаар дэлхийн 200 шахам улс орны хүний эрхийн байдлын талаар зааж дохиж байв. Харин мэдээж хэрэг, урьд өмнөхийн адилаар тухайн орныхоо хүний эрхийн байдлын талаар ганц үсэг ч цухуйлгасангүй.

АНУ-ын хүн олны сэтгэлийг эмзэглүүлсэн буудлагын хэргийг үл ойшоон, эсрэгээр харин бусад орны иргэд олны хүний эрхийн талаар хуудас бэхийг барагдтал нь “анхаарал тавьжээ”. Ийм ёжтой үйлдлээрээ АНУ “хуурамч хүний эрх”, “жинхэнэ ноёлогч үзэл” гэж юу байдгийг харууллаа.

Хүний эрхийг хамгаалан сайжруулахыг үл хайхран, АНУ жилээс жилд улс орнуудын хүний эрхийн тайлан гэгчийг зохиож байгаа нь бусад орны дотоод засаглалд хөндлөнгийн оролцоо хийх, жижиг эвсэл бий болгох, ноёрхолоо хамгаалах гэсэн хуучин башир аргаа л тоглож байна.

Сүүлийн жилүүдэд, Ирак, Афганистан, Сирийн дайнаас авахуулаад Зүүн Европ, Балканы бүс нутагт гарсан “өнгөт хувьсгал”-ыг хүртэл АНУ “хүний эрхийн зэвсэг”-ээ ашиглаж, их хэмжээний хүмүүнлэгийн гай гамшиг үүсгэсэн юм.

Америк маягийн хүний эрхийн хуурамч дүр хийгээд зэвсэгжүүлэлт дэлхий нийтийн уур хилэнг дэгдээж байна. Кубын Гадаад харилцааны сайд Бруно Родригуез хэлэхдээ: Вашингтоны ашиг сонирхолд захирагддаггүй улс орнуудыг манипуляци хийх, айлган сүрдүүлэхийн тулд АНУ хүний эрхийг нэгэн зүйлийн багаж болгон ашиглаж байна гэжээ.

 “Энэтхэг таймс” сонин 13-нд мэдээлэхдээ: АНУ-д оршиж байгаа дотоодын олон асуудлууд болон түүний бусад орны хүний эрхийн байдлыг давхар стандартаар авч үздэг байдлаас түүний “овлосон байдал хүмүүсийн эгдүүцлийг хүргэж байна” гэж тэмдэглэжээ. 20-р зууны 80-аад онд, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Брзезинзки номдоо: “Хүний эрхийг чухалчилснаар Америк өөрийгөө дахин нэг удаа хүн төрөлхтөний итгэл найдварын элч, ирээдүйн чиг хандлага болно” гэж бичжээ. Гэхдээ бодит байдал үүний эсрэгээр болж, "Хүний эрхийн зэвсэг"-ийг атгасан АНУ хүн төрөлхтөний итгэл найдварыг үгүй хийж, ирээдүйн чиг хандлагыг хориглон, дэлхий дахинд нүүрлэсэн жинхэнэ аюул заналхийлэл болж байна!