Орос Украин дөрөв дэх удаагаа хоригдлоо солилцов
2022-04-15 16:32:49
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украины Ерөнхий сайдын орлогч Ирина Веремчук 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр хэлэхдээ, Украин, Орос мөн өдөр дөрөв дэх удаагаа хоригдлоо солилцож, Украины 5 офицер, 17 цэрэг, 8 энгийн иргэн зэрэг нийт 30 хүн суллагдав.

Оросын Брянск мужийн дарга Александр Богомаз 14-ний өдөр олон нийтийн сүлжээгээр хэлэхдээ, Украины цэргийн нисдэг тэрэг мөн өдөр Брянск мужийн Климово сууринг довтолж, хоёр орон сууцны байшин эвдэрч, хүн шархадсан бөгөөд шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж байна.
Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков 14-ний өдөр хэвлэл мэдээллийнхэнд хэлэхдээ, Орос, Украины ерөнхийлөгч нар уулзах талаар шинэ мэдээ байхгүй байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хэлэлцээ хийхээс зарчмын хувьд татгалзаж байгаагүй ч холбогдох бичиг баримтыг урьдчилан бэлтгэх ёстой.

Оросын ерөнхийлөгч Владимир Путин 14-ний өдөр хэлэхдээ, Оросын эрчим хүчний экспортын нийлүүлэлтийн өнөөгийн явцад "найрсаг бус" улс орон, бүс нутгийн банкнууд шилжүүлгээ хойшлуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, эрчим хүчний төлбөр тооцоог рублиэр хийж, доллар, еврогийн нөлөөнөөс аажмаар гарах хэрэгтэй. Барууны орнууд Оросын эрчим хүч нийлүүлэгчдийг шахаж, эрчим хүчний хангамжийн өөр эх үүсвэр хайхыг оролдож байгаа нь дэлхийн эдийн засагт зайлшгүй нөлөөлнө гэжээ.