Хятад Маврикий дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан хоёр орны тэргүүн харилцан баярын цахилгаан илгээв
2022-04-15 19:05:08
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 15-нд Хятад улсын дарга Ши Жиньпин болон Маврикийн ерөнхийлөгч Притвиражинг Рупун нар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан харилцан баярын цахилгаан илгээжээ.

Ши Жиньпин: дипломат харилцаа тогтоосон хагас зууны турш, Хятад Маврикийн харилцаа эрүүл, тогтвортой хөгжиж, уламжлалт найрамдал улам бэхжин, олон салбарын хамтын ажиллагаа өдөр ирэх тусмаа гүнзгийрэн хөгжсөн юм. Цар тахлын эсрэг тэмцэлд хоёр орны ард түмэн бие биедээ тусалж, хүндрэл бэрхшээлийг хамтдаа даван туулж, зовлон жаргалаа хамтатгасан гүн зузаан нөхөрлөлөө харууллаа. Хятад, Маврикийн харилцааны хөгжлийг би дээд хэмжээнд чухалчидаг бөгөөд ерөнхийлөгч Рупунтай хамтаар хоёр орон дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгон, уламжлалт найрамдлаа бэхжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа тэлж, хамтын хөгжлийг ахиулан, улс орон, ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна хэмээн онцолжээ.

Рупун баярын цахилгаандаа, өнгөрсөн 50 жилийн хугацаанд Маврикий Хятад хоёр орон гүн зузаан найрамдалт харилцаа тогтоож, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа бүх талаар хөгжсөн юм. Чөлөөт худалдааны хэлэлцээр хүчин төгөлдөр болсноор хоёр орны найрсаг харилцаа улам бэхжсэн. Хоёр тал дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойгоор боломж болгож, шинийг санаачлан, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, найрамдал, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэхийг хүсэн хүлээж байна гэжээ. \Ренчинсоо\