АНУ системийн шинжтэй үндэсний эмгэнэлт жүжгээ тоглосоор
2022-04-15 23:14:57
Share
Share this with Close
youtube WeChat

Саяхан Америкийн Пенсильванийн их сургуулийн хууль зүйн профессор Эми Вакс "Фокс Ньюс"-ийн мэдээний нэвтрүүлэгт оролцохдоо Энэтхэгийн цагаачид руу дайрч, "Тэдний өөрийн улс орон нь тэр чигээрээ новш" гэж хэлжээ. Энэхүү хүнийг цочирдуулам үг яриа нь Ази гаралтай америкчуудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхаж байгаагийн бас нэгэн тод жишээ юм. 

АНУ "Хүн бүхэн тэгш эрхтэй" гэж ярьдаг биш билүү ? Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг шударга бусаар номлох зоригийг Ваксд хэн өгсөн бэ? Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэгээс 15-ны өдөр нийтэлсэн "Ази гаралтай хүмүүсийн эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын дуулиан Америкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн мөн чанарыг илчилсэн нь" судалгааны тайланд энэ асуултад хариулт өгчээ.  

Уг тайланд нарийвчилсан тоо баримт, үнэн бодит үйл хэргээр Америк нь цагаан арьст Англо-Саксоны протестантуудын орон байсаар ирсэн гэдгийг илчилсэн байна. Ази гаралтай америкчууд бусад цөөнхүүдийн хамт хүний эрхийн янз бүрийн гадуурхалыг ханатлаа амссан. Арьс өнгө нь америкчуудын хувь заяаг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг нь ойлгомжтой. Энэ бол Америкийн нийгмийн төмөр хууль бөгөөд Вакс мэтийн арьс өнгөөр ялгаварлагчдын "итгэл" юм. 

  Калифорнийн мужийн их сургуулийн Сан Бернардиногийн салбар сургуулийн “Үзэн ядалт, хэт даврагч үзлийг судлах төв”-ийн статистик мэдээнд харуулснаар, 2020 онд АНУ-д Ази гаралтай америкчуудын эсрэг үзэн ядалтын гэмт хэрэг 149 хувиар өссөн бол 2021 оны эхний улиралд АНУ-ын 15 том хотод Ази гаралтай америкчуудын эсрэг үйлдсэн хүчирхийллийн гэмт хэрэг 2020 оны мөн үетэй харьцуулахад 169 хувиар өссөн байна. 

Үүнээс гадна, сүүлийн жилүүдэд Америкийн улс төрчид тэг нийлбэртэй тоглоомын хүйтэн дайны сэтгэлгээний улмаас Хятадад байнга дарамт шахалт үзүүлж, Хятад, Америкийн харилцааг улам бүр дордуулсан төдийгүй Хятад удамтай хүмүүсийг оролцуулсан Ази гаралтай хүмүүст илүү ноцтой арьс өнгөөр ялгаварлан гадуурхах  явдал тулгарсан юм. 

"Америкийн сүнсэнд байгаа муу толбо" - энэ бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены өөрийн орныхоо системчлэгдсэн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг дүрсэлсэн дүрслэл юм. Азичуудын зовлон, Америкийн ичгүүр. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хоггүй арилгах нь  ойрын ирээдүйд мөн л хий хоосон хэвээр үлдэх болно. \Ренчинсоо\