2022 оны БРИКС-ийн зохицуулагчдын хоёрдугаар уулзалт болов
2022-04-15 11:09:18
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны БРИКС-ийн зохицуулагчдын хоёрдугаар уулзалт 12-13-нд видео хэлбэрээр болов. Хурлын дараа, БНХАУ-ын БРИКС-ийн зохицуулагч, Гадаад хэргийн дэд сайд Ма Чаошюй холбогдох байдлын талаар хэвлэлд танилцуулав. Ма Чаошюй хэлэхдээ: Өнөөгийн нөхцөлд БРИКС-ийн хамтын ажиллагаа юунд хүрч, ямар дуу хоолойг хүргэж байгаа нь зөвхөн БРИКС-ийн хувьд маш чухал төдийгүй дэлхийн энх тайван хийгээд хөгжлийн үйл явцад гүн гүнзгий, алс хэтийн нөлөө үзүүлэх болно. БРИКС-ийн бусад талуудтай хамт байж, "Дэлхийн хөгжлийн шинэ эрин үеийг хамтдаа бий болгохын тулд өндөр чанарын түншлэлийн харилцааг бий болгох нь" сэдвийн хүрээнд хөгжлийн шинэ боломжуудыг хамтдаа ашиглаж, шинэ эрсдэл, сорилтуудыг хамтдаа даван туулж, бүх талын, нэн нягт, бодитой, багтаамжтай түншлэлийг харилцааг байгуулахаар дамжин нэн хүчирхэг, ногоон, эрүүл энх дэлхийн хөгжлийг биелүүлэхийг Хятадын тал хүсэн хүлээж байна гэжээ.

2022 онд Хятад улс БРИКС-ийн орнуудыг даргалах бөгөөд БРИКС-ийн удирдагчдын 14 дэх уулзалт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулах болно. Ма Чаошюйгийн танилцуулснаар, БРИКС-ийн орнуудын "Хятадын жил"-ийг нээснээс хойш таван орон нь дэлхийн засаглал, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, дижитал эдийн засаг, тогтвортой хөгжил болон нийгэм соёлын харилцаа зэрэг чухал салбарт анхаарлаа хандуулж, 20 гаруй удаагийн чухал үйл ажиллагааг илүү амжилттай зохион байгуулж, хэд хэдэн эерэг үр дүнд хүрсэн байна.

Тэрээр хэлэхдээ: Өнгөрсөн сард БРИКС-ийн орнуудын вакцины судалгаа шинжилгээний төв албан ёсоор нээлтээ хийж, "Вакцины хамтын ажиллагааг бэхжүүлж, тахал өвчнөөс хамгаалах шугамыг хамтдаа бий болгох" хамтарсан санаачилгыг гаргав, энэ бол уг таван орон цар тахлын эсрэг хамтран тэмцэж буй зам дахь чухал үе шат байж, цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар БРИКС-ийн жишигийг тогтоосон явдал юм. Мөн таван орон БРИКС-ийн орнуудын гаалийн хамтын ажиллагаа хийгээд засаг захиргааны харилцан туслалцааны хэлэлцээрт гарын үсэг зурах талаар санал нэгдэж, харилцан саадгүй холбогдохыг бэхжүүлэх, худалдааг хөнгөвчлөх түвшинг дээшлүүлэх зэрэг талаар шинэ сувгийг нээсэн байна. БРИКС-ийн орнуудын мэргэжлийн боловсролын холбоо байгуулах бэлтгэл ажилд чухал ахиц дэвшил гарч, таван орны 60 гаруй мэргэжлийн коллеж оролцохоо баталгаажуулж, олон мянган оюутанууд БРИКС-ийн орнуудын мэргэжлийн ур чадварын тэмцээнд оролцохоор бүртгүүлсэн байна. БРИКС-ийн эмэгтэйчүүдийн инновацийн тэмцээн мөн албан ёсоор эхэлсэн бөгөөд энэ нь БРИКС-ийн хамтын ажиллагааны үзэсгэлэнт сайхан индэр болно гэдэгт итгэж байна гэжээ.

Ма Чаошюй мэдэгдэхдээ: одоогийн байдлаар, таван орон олон талт худалдааны тогтолцоо болон дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийн тухай хамтарсан мэдэгдэл гаргах асуудлыг идэвхтэй хайн хэлэлцэж, дижитал эдийн засаг, аж үйлдвэрийн гинжин хангамжийн сүлжээ, тогтвортой хөгжил зэрэг салбаруудын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг боловсруулах талаар чухал нийтлэг ойлголтод хүрсэн байна гэжээ.

Эдүгээ зууны тахал нь зууны өөрчлөлт хувиралттай давхцаж, олон улсын байдал ээдрээтэй, хүнд байна. Ма Чаошюй хэлэхдээ: хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын төлөөлөгчийн хувьд, БРИКС-ийн орнууд стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлж, хөгжлийн "тогтворжуулагч", "хурдасгагч"-ийн үүргээ сайтар гүйцэтгэх ёстой, шударга ёсыг хамгаалахад БРИКС-ийн төлөвлөгөөний хувь нэмэрийг оруулж, дэлхийн зах зээлийн тогтвортой байдалд БРИКС-ийн хүчин чадлыг оруулж, цар тахлын эсрэг хамтдаа тэмцэх талаар БРИКС-ийн хамгаалалтын шугамыг байгуулж, олон улсын хөгжлийн хамтын ажиллагаанд БРИКС-ийн эрч хүчийг хангах ёстой. Тэрээр онцлохдоо: уг таван улс дэлхийн эдийн засгийн засаглалыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ёстой гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Одоогийн байдлаар, зарим улс орнууд ганц талын хориг арга хэмжээ болон ивээх үзлийг хэрэгжүүлж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээ тасалдан эмх замбараагүй хэвээр байж, олон улсын санхүүгийн зах зээл болон өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ ихээхэн хэлбэлзэж байна. БРИКС-ийн орнууд олон талт үзлийг ахиулж, Дэлхийн худалдааны байгууллагад суурилсан олон талт худалдааны тогтолцоог хамгаалж, олон улсын санхүү, мөнгөний тогтолцоог сайжруулж, нээлттэй, багтаамжтай, хүртээмжтэй, тэнцвэртэй, харилцан ашигтай үр дүнд хүрэх чиглэлээр даяаршлыг хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийг бид хүсэн хүлээж байна гэжээ.

Зохицуулагчдын энэ удаагийн уулзалтаар, БРИКС-ийн орнууд Украины өнөөгийн байдалд анхаарлаа хандуулж, улс орнууд өөр өөрийн байр сууриа дахин илэрхийлэв. Маш Чаошюй хэлэхдээ: олон талт үзлийг дэмжиж, НҮБ-ын дүрмийн зорилго болон зарчмуудыг даган мөрдөж, бүх улс орны хууль ёсны аюулгүй байдлын асуудлыг хүндэтгэх талаар БРИКС-ийн орнууд илэрхийлсэн юм. Орос, Украины хооронд үргэлжилж буй яриа хэлэлцээг дэмжиж, Украины асуудлыг цогцоор нь шийдвэрлэх талаар хайн сүвэгчлэл хийнэ. Украин болон түүний эргэн тойрон дахь хүмүүнлэгийн байдалд БРИКС-ийн орнууд санаа зовж байгаагаа илэрхийлж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүх хүчин чармайлтыг дэмжиж байгаа, үүнд ОУУЗХ болон НҮБ-ын агентлагуудын оруулсан хувь нэмэр багтаж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: Дэлхийн эдийн засгийн сэргэлт, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, эрчим хүч болон хүнсний аюулгүй байдал зэрэгт ганц талын хориг арга хэмжээ ноцтой нөлөөлж байгаа ба тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ноцтой дайралт болсон зэрэг явдалд БРИКС-ийн орнууд онцгойлон санаа зовж байна, хөгжиж буй асар олон орны асуудлыг маш их чухалчлан үнэнхүү зохицуулж, олон орны эдийн засаг, ард түмний амьжиргаанд нөлөөлөхгүй байхыг баталгаажуулах талаар уриалж байна гэжээ.

Зохицуулагчдын энэхүү уулзалт БРИКС-ийн удирдагчдын 14-р уулзалтын бэлтгэл ажлын чухал үе шатанд болж, таван орны стратегийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, эв нэгдлийн талаар өргөн нийтлэг ойлголтод хүрч, олон салбарын хамтын ажиллагааг иж бүрэн ахиулах зорилготой юм. Ма Чаошюй хурлыг даргалж, уулзалтад Орос, Энэтхэг, Бразил, Өмнөд Африкийн БРИКС-ийн зохицуулагчид болон Хятадын холбогдох салбарын төлөөлөгчид оролцов. Талууд илэрхийлэхдээ: Хятадын тал даргалагч орны хувиар ажил өрнүүлэхийг бүх хүчээрээ дэмжиж, БРИКС-ийн орнуудын дээд хэмжээний уулзалт бүрэн дүүрэн амжилт олохыг баталгаажуулна гэжээ.