Хятадын импорт, экспортын 131-р үзэсгэлэн эхлэв
2022-04-15 11:44:44
Share
Share this with Close
youtube WeChat

15-нд Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн 131-р үзэсгэлэн онлайнаар эхлэв. Уг үзэсгэлэн 10 хоног үргэлжилж, онлайнаар дэлгэн үзүүлж буй бүтээгдэхүүнүүд түүхэн дээд амжилт тогтоож, хамтын ажиллагааны “найзуудын хүрээлэл” улам өргөжиж байна, RCEP-ийн гишүүн орнуудын 40 түншийг багтаасан дэлхийн хамтын ажиллагааны 170 түнш байдаг, ингэснээр RCEP-ийн гишүүн орнуудыг бүрэн хамарч байгаа юм.

Энэ жил Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэн нь дотоодын болон олон улсын давхар эргэлтийг нэгтгэн холбоно гэсэн уриан дор болж байна, үзэсгэлэнгийн агуулга нь онлайн дэлгэцийн платформ, нийлүүлэлт, худалдан авалтын залгах үйлчилгээ, хил дамнасан цахим худалдааны бүс гэсэн гурван хэсгээс бүрдэж, 10 нэр төрлийн бүтээгдэхүүнээр 50 үзэсгэлэнгийн талбай байгуулсан байна. Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэнгийн албан ёсны вэб сайтад үзэсгэлэн худалдаанд оролцогчид болон дэлгэн үзүүлж буй бүтээгдэхүүн, дэлхийн ханган нийлүүлэлт, худалдан авалтын холболт, шинэ бүтээгдэхүүн гаргах, үзэсгэлэнд оролцогчдын холболт, виртуал үзэсгэлэнгийн танхим, хэвлэл мэдээлэл хийгээд үйл ажиллагаа, хурлын үйлчилгээ зэрэг булангуудыг байрлуулж, гадаад, дотоодын 25,500 аж ахуйн нэгж оролцох төлөвтэй байна, бас "Хөдөө тосгоны сэргэн мандалт"-ын тусгай талбайг үргэлжлүүлэн байгуулж, ядуурлаас ангижруулах бүсээс нийт 974 аж ахуйн нэгж үзэсгэлэнд төвлөрсөн байдлаар оролцох болно. Онцгойлон дурдууштай нь гэвэл, энэ удаагийн Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэн нь оролцогчдоос ямар нэгэн хураамж авахгүй бөгөөд нэгэн зэрэг үйл ажиллагаанд оролцох хил дамнасан цахим худалдааны платформоос ч ямар нэгэн хураамж авахгүй юм байна.  

Хятадын гадаад худалдааны төвийн дэд дарга Шюй Бинь хэлэхдээ: энэ удаагийн Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэнгээр аж ахуйн нэгжүүд 2.9 сая гаруй үзмэр байршуулсан нь түүхэн дээд амжилт болох юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: “эдгээрийн дотор 930 мянга гаруй шинэ бүтээгдэхүүн, 120 мянга орчим ухаалаг бүтээгдэхүүн, 490 мянга гаруй ногоон болон нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүн, бие даасан оюуны өмчийн эрхтэй 250 мянга гаруй бүтээгдэхүүн байгаа ба бүгд түүхэн дээд амжилт тогтоосон байна” гэжээ.

Энэ удаагийн Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэн нь дэлхийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний чухал бүрэлдэхүүн хэсэг болохын хувьд, "гинжин сүлжээг тогтворжуулж, худалдааг тогтворжуулах"-ын төлөө цуврал арга барил авч хэрэгжүүлэн, аж ахуйн нэгжүүд дотоодын болон олон улсын зах зээл, нөөц баялагийг тултал сайн ашиглахад туслаж, дотоодын болон олон улсын давхар эргэлтийг шуурхай нэгтгэн холбож, онцгой нөхцөл байдалд Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэнгийн үүрэг ролийг чадахын хэрээр нэмэгдүүлж, аж ахуйн нэгжүүд зах зээлээ өргөжүүлэхэд тусалж, гадаад худалдааны тэнцвэртэй, тогтвортой хөгжлийг дэмжих болно, ингэснээр хамтын ажиллагааны "найз нөхдийн хүрээлэл" улам өргөжиж байгаа ажээ.

Шюй Бинь хэлэхдээ: “бүх дэлхийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн ахиулж, Вьетнам, Лаос, Кувейт, Ирак зэрэг “Бүс ба Зам” болон RECP-ийн гишүүн орнуудын үйлдвэр, худалдааны 14 байгууллагатай хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгуулна, ингэснээр Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэнгийн бүх дэлхий дэх хамтын ажиллагааны түншүүдийн тоо 170-д хүрч, уг үзэсгэлэнгийн бүх дэлхий дэх хамтын ажиллагааны түншүүд болон гадаад худалдааны найзуудын хүрээлэлийг улам өргөжүүлэх болно” гэжээ.

Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэнгийн онлайн ажилтны танилцуулснаар, энэ удаагийн Хятадын импорт, экспортын Гуанжөүгийн үзэсгэлэн нь худалдааны холболтын үр нөлөө болон хэрэглэгчдийн туршлагыг сайжруулахын тулд онлайн платформын чадавхыг үргэлжлэн сайжруулан дээшлүүлэх юм байна. Өндөр чанартай үзэсгэлэнд оролцогчид болон үзмэрүүдийг таниулах ажлыг бэхжүүлэхийн тулд энэ удаагийн үзэсгэлэнд төрөлжсөн, өндөр шинэ технологи, Хятадын нэр хүндтэй брэндүүд, түүнчлэн ногоон, нүүрстөрөгч багатай бүтээгдэхүүн, ухаалаг бүтээгдэхүүн зэрэг бүтээгдэхүүний лого зэргийг нэмж байршуулсан байна, бас хайлтын хэмжээсийг өргөжүүлж, хайлтын нарийвчлал хийгээд мэргэжлийн түвшинг дээшлүүлж, онлайн худалдааны үйлчилгээг нэмэгдүүлсэн байна.

Тэрээр хэлэхдээ: “үүнд хяналт шалгалт, туршилтын байгууллагууд, зарим хил дамнасан цахим худалдааны компаниуд болон гадаад дахь агуулахын ложистиктэй холбоотой зарим компаниудыг цөм энд төвлөрүүлэн харуулж байна. Эдгээр хэсгүүдээр дамжуулан Гуанжөүгийн үзэсгэлэнгийн гадаад худалдааны бүхэл бүтэн сүлжээний үйлчилгээ улам сайжирсан байна. Үзэсгэлэнд оролцогчид болон үзмэрүүдээс гадна бүхэл бүтэн ерөнхий сүлжээний бусад туслах үйлчилгээнүүдтэй та онлайн хайлтаар дамжуулан хүссэн үедээ ойлгон танилцаж болно” гэжээ.