Хятад-Төв Азийн улс төрийн намуудын 3-р форум болов
2022-04-15 11:24:27
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 14-нд ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яам Хятад-Төв Азийн улс төрийн намуудын 3-р форумыг видео хэлбэрээр зохион байгууллаа. Казахстаны Аманат Намын нарийн бичгийн дарга Кертаев, Тажикстаны Ардчилсан Намын нэгдүгээр орлогч дарга Азиз, Туркменистаны Ардчилсан Намын дарга Шердаров, Узбекистаны Парламентын доод танхимын нэгдүгээр орлогч дарга Саидов нар зэрэг Төв Азийн таван орны 20 улс төрийн намын удирдлагууд оролцов.

ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны сайд Сүн Тао хэлэхдээ, ХКН нь Төв Азийн таван орны улс төрийн намуудтай хамтран Ши Жиньпин даргын Төв Азийн таван орны тэргүүнтэй тохиролцсон чухал ойлголтыг хэрэгжүүлж, стратегийн харилцан итгэлцэл, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, Хятад-Төв Азийн хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад улс төрийн намуудын хувь нэмрийг оруулах болно гэжээ.

Хуралд оролцсон улс төрийн намуудын удирдагчид илэрхийлэхдээ, Төв Азийн таван орны улс төрийн намууд Ши Жиньпиний шинэ цаг үеийн Хятадын онцлогтой социализмын үзэл санаа нь Хятад улсыг шинэ эрин үед чиглүүлж, дэлхий дахин чухал ач холбогдолтой болохыг өндрөөр үнэлж, ХКН-тай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав