Тяньжинь хотод нүүрс ачсан галт тэрэг осолдов
2022-04-15 11:40:49
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 14-ны 13:00 цагийн үеэр Датүн-Чинхуандао чиглэлийн төмөр замын Тяньжинь хотын Жижөү хэсгийн төмөр замд нүүрс тээвэрлэж явсан хүнд даацын хоёр галт тэрэг осолдож, зарим вагон нь замаас гарчээ. Сэтгүүлчийн мэдээлснээр ослын газарт хүн эндэж шархдаагүй бөгөөд авран туслах ажлыг шөнийн турш явуулж байна.

Осол гарсны дараа Хятадын Төмөр замын байгууллага 6 галт тэргээр 1000 гаруй албан хаагчийг томилон авран туслах ажилд оролцуулж байна.

Датүн-Чиньхуандао төмөр замын нийт урт нь 653 километр бөгөөд Хятад улсын баруун бүсийн нүүрсийг зүүн бүсэд тээвэрлэх эрчим хүчний чухал сувгийн нэг юм. Тус төмөр зам нь 24 цагийн турш тасралтгүй ажиллаж, 12 минут тутамд хүнд даацын нэг галт тэрэг явуулдаг.

Н.Пүрэвжав