Хятадын Хүний эрхийн судалгааны нийгэмлэг судалгааны тайлан нийтэллээ
2022-04-15 16:21:33
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 15-ны өдөр Хятадын хүний эрхийн судалгааны нийгэмлэг "АНУ-д Ази гаралтай хүнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн бодит үнэн ба мөн чанар" судалгааны тайлан нийтэлжээ. Энэхүү тайланд АНУ нь цагаан арьст Англо-Саксоны протестантуудын орон хэвээр байж, Ази гаралтай америкчууд нь Африк, Латин Америк гаралтай түүнчлэн уугуул иргэдтэй адил хүний эрхийг эдлэх, мөн хэрэгжүүлэх явцад олон талаар гадуурхагдаж, хохирол амсаж байна гэжээ.

Уг тайланд Ази гаралтай америкчуудын эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах ажиллагаа ихсэж, цар тахлын үед Ази гаралтай хүмүүсийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл даамжирч буй талаар судлан өгүүлж, түүхээс өнөөг хүртэл Азичуудад тулгарч буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг системтэйгээр авч үзэж, Америкийн улс төрчид тахал өвчнийг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан арга барил болгон, арьсны өнгө, нийгмийн уур амьсгал зэрэг Азийн эсрэг арьс өнгөөр ялгаварлан гадуурхах ажиллагаа газар авсан шалтгааныг гүнзгий илрүүлэв.