Шэньжөү-13 түргэн буцаж ирэх нь юугаараа давуу бэ?
2022-04-16 15:16:34
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын "Шэньжөү-13" сансрын нисэгчийн багийн Жай Жыган, Ван Япин, Е Гуанфу нар 16-ны өдөр "Шэньжөү-13" сансрын хөлгөөр эх дэлхийдээ буцан иржээ.

Урьд нь Шэньжөү сансрын хөлөг сансрын станцаас салсны дараа дэлхийн бөмбөрцгийн тойрог замд 20 гаруй цаг аялан байж газарддаг. Энэ удаад харин "Шэньжөү-13" нь сансрын станцаас салаад хэдхэн цагийн дараа буцан ирж, сансрын нисэгчдийн аяллын явцад ядрахыг багасгасан байна.

Яагаад ингэж хэлдэг юм бэ гэвэл сансрын станцаас гарч хөлгийн бүхээгт орох тэр мөчөөс эхлэн гурван нисэгч сансрын хувцастайгаа маш жижигхэн орон зайд сууж байх болно. Сансрын станцаас гараад дэлхийд газардах хүртэлх 20 гаруй цагийн хугацаанд сансрын нисэгчид ийнхүү суух шаардлагатай болохоор их ядардаг бөгөөд хоол идэх, бие засахад маш дөхөмгүй байдаг.

Сансрын нисэгчдийн хөлгийн бүхээгт байх хугацаа маш богиноссоноор газардсаны дараах ядаргааг эрс багасгажээ.