Чан Жэн цувралын зөөгч пуужин 415 дахь удаагаа амжилттай ажиллалаа
2022-04-16 15:30:55
Share
Share this with Close
youtube WeChat

ХТРТ-ийн мэдээ: 2022 оны 4-р сарын 15-ны өдрийн 20:00 цагт Хятад улс Шичан хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жэн-3B зөөгч пуужингаар Хятадын Жуншин 6D хиймэл дагуулыг амжилттай хөөргөлөө. Хиймэл дагуул товлосон тойрог замдаа амжилттай орж, хөөргөлтийн үүрэг бүрэн амжилтад хүрчээ.

Хиймэл дагуул нь голчлон Хятадын хил болон усан хилийн хүрээн дэх хэрэглэгчид, Ази Номхон далайн бүсийн хэрэглэгчдэд найдвартай, тогтвортой радио телевизийг дамжуулах, цахилгаан холбооны үйлчилгээг үзүүлнэ. Чан Жэн цувралын зөөгч пуужин 415 дахь удаагаа амжилттай ажиллаж буй нь энэ юм.