Хятадын сансрын станцын тухай НҮБ-ын үнэлгээ
2022-04-16 23:15:59
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 16-ны үдээс өмнө Хятадын Шэньжөү-13 нисэгчтэй сансрын хөлгийн буцах бүхээг амжилттай газардлаа. 3 сансрын нисэгч тойрог замд 183 хоног ажиллаад эх дэлхийд буцан ирсэн нь Хятад улс сансрын станцын зангилааны технологийг шалгах шат үеэ бүрэн дүүргэж, “Сансрын орон зайг дэлхий нийтээр хуваалцъя” хэмээх НҮБ-ын санаачилгыг биелүүлэхэд ахиц дэвшил гаргасныг харууллаа.

Нэмж дурдахад Шэньжөү-12 нь дэлхийн бөмбөрцгийг 11 эргэж, нэг хоногоос илүү цаг зарцуулан эргэж буцдаг байсан бол Шэньжөү-13 нь 5 эргээд хэдхэн цагийн дараа гэртээ хүрч ирлээ. Хот хооронд ажлын томилолтоор явахаас ч богино цаг зарцуулсан нь технологийн шинэчлэлтийг бодитой харуулжээ.

Өнгөрсөн хагас жилийн турш Шэньжөү-13 хөлөг товлосон бүх ажлаа биелүүллээ, тухайлбал: Гурван сансрын нисэгч хоёр удаа бүхээгээс гарсан, технологийн олон туршилт хийсэн бөгөөд сансраас хичээл заасан зэрэг олон ажлыг анх туршин гүйцэтгэсэн билээ.

Хятадын сансрын станц бүтээн байгуулалтын шат үедээ орж, тус салбарынхан 60-180 тоннын том оврын сансрын станцыг бие даан байгуулах зорилт тавин ажиллаж байна. Хэдэн жилийн дараа тойрог зам дахь цорын ганц сансрын станц болж магадгүй. Энэ нь зөвхөн Хятад улсын шинжлэх ухаан технологийн салбар дахь амжилт төдийгүй нийт хүн төрөлхтөн хамтран сансар огторгуйг хайх шинэ шат үеийн эхлэл юм.

Хятад улс сансрын станцаа НҮБ-ын гишүүн орнуудад нээлттэй байлгах нь тус салбарын түүхэн дэх анхны тохиолдол юм. Өдгөө 17 улс орон, 23 бодит цогцын 9 төсөл нь Хятадын сансрын станцын шинжлэх ухааны туршилтын анхны төсөлд хамрагджээ. НҮБ-ын Задгай сансрын орон зайн албаны дарга Симонетта Ди Пиппоо хэлэхдээ, Хятад улс сансрын станцаа нээлттэй болгосон нь НҮБ-ын “Сансрын орон зайг дэлхий нийтээр хуваалцъя” хэмээх санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг бөгөөд “Агуу их үлгэр жишээ” мөн гэжээ.

Задгай сансар бол нийт  хүн төрөлхтнийх учраас дэлхий нийтэд нээлттэй байдаг Хятадын сансрын станц нь “Нийт хүн төрөлхтний хамтын гэр орон” юм.