Ази Европын ихэнх орнуудын цар тахлын нөхцөл байдал намджээ
2022-04-16 15:48:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Ази Европын ихэнх орнуудын цар тахлын нөхцөл байдал сүүлийн үед намжсан байна. Гэхдээ халдварын дараагийн давлагаанаас сэргийлэх нь улс орнуудын хувьд чухал ажил юм. 

Оросын цар тахлаас урьдчилан сэргийлэх командлах газар 15-нд мэдээлснээр, өнгөрсөн 24 цагт ОХУ-д халдварын тохиолдол  11432-р нэмэгдэж, нийт нас барсан хүний тоо 373027-д хүрчээ. Бүх Оросын хүрээнээс авч үзвэл халдварын тархалтын түвшин 2-р сарын сүүлчээс хойш мэдэгдэхүйц буурсан байна.  

Казахстаны цар тахлын тухай албаны сайт 15-нд мэдээлснээр, өнгөрсөн 24 цагийн дотор Казахстанд халдварын 12 тохиолдол шинээр батлагдсан бол 27 тохиолдол эдгэрсэн байна.  

Узбекистаны халдварт өвчний байдал сүүлийн үед ерөнхийдөө намжсан бөгөөд 3-р сарын 1-ээс эхлэн гудамжинд эрхбиш амны хаалт зүүх бодлогоо цуцлан, 3-р сарын 16-аас эхлэн гадаадын жуулчдад цахим виз олгож эхэлсэн байна.