Хятадын сансрын станцад 6 нисэгч хамт ажиллана
2022-04-16 15:35:20
Share
Share this with Close
youtube WeChat

Шэньжөү-13 үүрэгт ажлаа бүрэн дүүрэн биелүүлснээр Хятадын сансрын станцын төсөл бүх талын бүтээн байгуулалтын үе шатандаа орлоо.

Дараагийн шатанд Хятад улс Тяньжөү-4 ачааны сансрын хөлөг, Шэньжөү-14 нисэгчтэй сансрын хөлөг, Вэньтянь болон Мэнтянь туршилтын бүхээг зэргийг дараалан хөөргөж, Хятад улсын сансрын станцын “T” хэлбэртэй үндсэн бүтцийг бүрдүүлнэ. Эдгээр ажлыг энэ онд багтан гүйцэтгэх бөгөөд оны эцэс гэхэд Тяньжөү-5 ачааны сансрын хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй сансрын хөлгийг хөөргөнө.

Оны эцэс гэхэд Хятад улсын сансрын станц нь Тяньхэ үндсэн бүхээг, Вэньтянь туршилтын бүхээг, Мэнтянь туршилтын бүхээг, Шэньжөү-14 нисэгчтэй сансрын хөлөг, Шэньжөү-15 нисэгчтэй сансрын хөлөг болон Тяньжөү-5 ачааны сансрын хөлөг зэрэг 6 бүхээгийн цогцолборыг анх бүрдүүлж, 6 сансрын нисэгч Хятадын сансрын станцад зэрэг ажиллах боломжтой болно. Ингэснээр Хятадын сансрын станц нийт 97.6 тонн орчим болж, 100 тонны зэрэглэлийн сансрын станцын стандарт хангана.