Хятадын олон газар үйлдвэрлэл амьдралын дэг журмаа сэргээж байна
2022-04-16 15:09:40
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын олон газрууд шинжлэх ухаанч, оновчтой, халдварыг түргэн шуурхай устгах арга хэмжээнүүд хэрэгжүүлж, цар тахлаас эдийн засаг нийгэмд үзүүлэх нөлөөг багасгаж, амьдралын дэг журмыг сэргээж байна.

Гирин муж халдварыг тэглэх зорилтоо биелүүлээд дараа нь хороолол болон гол бүлэг хүмүүст оновчтой хяналт тавьж байна. 4-р сарын 15-ны үдээс хойш Гирин мужид болсон халдвар хамгаалалтын хэвлэлийн бага хуралд мэдээлснээр, Гирин муж бүс хувааж, шат хувааж ялгаатай арга хэмжээ авч, шинжлэх ухаанчаар халдвараас хамгаалж байна. Өдгөө болтол Чан Чүнь хотын цар тахалгүй хороолол 473-д хүрч, 4-р сарын 14-ний 12 цаг 40 минутад тус муж БНСУ руу хийх олон улсын нислэгээ сэргээлээ.

Гуандүн мужийнхан халдвараас оновчтой түргэн шуурхай хамгаалах, хяналт тавих ажилдаа тохируулалт хийж, РСR шинжилгээний ажлаа сайжруулж, хяналтад буй бүсийн шигшиж шалгах ажлын үр ашгийг дээшлүүлж, халдвар тархах эрсдэлийг бууруулж байна. Фү Жянь мужийн Чуань Жөү хот хөдөлгөөнт хямд дэлгүүр ажиллуулж, хямд төсөр барааг хяналтад буй бүсүүд болон хорооллын үүдэнд хүргэж, сайн дурынхнаар дамжуулан өдөрт нь хүргэж үйлчилж байна.

Мүгдэн хотод 2146 аж ахуйн нэгж үйлдвэрлэлээ сэргээгээд байна.