Украинд тусламж үзүүлж, Орост хориг тавих асуудлыг хэлэлцэв
2022-04-16 15:46:53
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 14-нд Украины ГХЯ-ны сайд Кулеба, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй утсаар ярьж, Америкаас Украинд үзүүлэх цэргийн тусламж болон Оросын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээний талаар хэлэлцэв. Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова 15-ны өдөр хэлэхдээ, Финланд, Швед хоёр НАТО-д элсэх нь энэ хоёр орны аюулгүй байдлыг бэхжүүлэхэд тус болохгүй гэжээ.

——Европын Холбооноос Украинд суугаа төлөөлөгчдийн ахлах Масикас 14-нд CNN-нд  өгсөн ярилцлагадаа, ЕХ энэ оны 6-р сараас өмнө Украин гишүүнээр элсэх боломжтой эсэх талаар үнэлгээгээ хийж дуусгаад, дараа нь ЕХ-ны гишүүн орнууд цаашдын шийдвэр гаргах болно гэжээ.