Энэ оны 6 удаагийн нислэгийн хөтөлбөрийг гаргав
2022-04-17 16:47:07
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 17-нд Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын сансрын станцын бүтээн байгуулалтын ажлын явцыг танилцуулав.

Хятадын нисгэгчтэй сансрын инженерийн албаны дарга Хао Чүнь хэлэхдээ, даалгаврын төлөвлөгөөний дагуу 2022 онд Хятад улсын сансрын станцын тойрог замын бүтээн байгуулалтыг дуусгахын тулд 6 нислэг үйлдэнэ. Тухайлбал:
5-р сард Тяньжөү-4 ачааны сансрын хөлгийг хөөргөнө;
6-р сард "Шэньжөү-14" нисэгчтэй сансрын хөлөг хөөргөж, 3 сансрын нисгэгч үндсэн бүхээгт орж, тойрог замд 6 сар ажиллана;
7-р сард сансрын станцын Вэньтянь туршилтын бүхээгийг хөөргөж, Тяньхэ үндсэн бүхээгтэй холболдоно;
10-р сард Мэнтянь туршилтын бүхээг үндсэн бүхээгтэй холбогдох бөгөөд сансрын станцын гурван бүхээг  "T" хэлбэрийн үндсэн бүтцийг бүрдүүлж, Хятадын сансрын станцын тойрог зам дахь бүтээн байгуулалтыг дуусгана;
"Тяньжөү- 5" ачааны сансрын хөлөг болон "Шэньжөү- 15" нисэгчтэй сансрын хөлгийг дараа нь хөөргөж,  "Шэньжөү- 15"-ын нисэх багийн 3 сансрын нисэгч нь "Шэньжөү- 14" сансрын нисэгчтэй тойрог замд ээлж халаагаа хийж, цаашид 6 сарын хугацаатай ажиллана.