Хятад Америк яриа хэлэлцээгээр асуудлыг шийдэх ёстой
2022-04-17 15:28:46
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Хятадаас Америкт суугаа элчин сайд Чинь Ган 16-нд Харвардын их сургуулийн Хятадын тухай форумын нээлтэд видеогоор хэлсэн үгэндээ, Хятад Америк яриа хэлэлцээгээр хоёр орны харилцааны өнөөгийн хөшүүн байдлаас гарах ёстой гэжээ.

Чинь Ган хэлэхдээ, Харвардын их сургуульд 1000 гаруй Хятадын оюутнууд суралцдаг нь тус сургуулийн гадаадын оюутнуудын  хамгийн олон тоог эзэлдэг. Энэ нь мөн ч Хятад Америкийн хүмүүнлэгийн харилцааны цомхтгол юм. Гэвч өдгөө Хятад Америкийн харилцаа маш онцгой сорилтод нүүрлэж байна. Эндүү ташаа ойлголтууд нэмэгдэж, шинэ хүйтэн дайн гэгчийн мөс хөлдөж байх шиг байна. Хоёр тал өргөн хүрээнд, гүнзгий, илэн далангүй, нээлттэй солилцоо хийж, бодит үнэн болон үнэн ёсны хүчээр эндүү ойлголт өрөөсгөл үзлийг эвдэж, улс төрийн архаг өвчнийг засан, хоёр орны харилцаа болон иргэдийн эрэл хүсэлд үл нийцэх хөшүүн байдлыг арилгах ёстой гэжээ.

Тус форум " Ер бусын он жилүүдийн хатуужилтай үйл явц"  уриан дор болж, Харвардын их сургуулийн багш оюутан, эрдэмтэн мэргэжилтнүүд, Америкт суралцаж буй Хятадын оюутнууд, хоёр орны бизнесийн салбарын зүтгэлтнүүдийн 600 гаруй төлөөлөл оролцлоо.