Мариуполийн төмрийн үйлдвэрээс бусад бүх нутаг дэвсгэрийг эзлэв
2022-04-17 15:34:58
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч  Конашенков 16-нд хэлэхдээ, Оросын арми  Мариуполийн төмрийн үйлдвэрээс бусад бүх нутаг дэвсгэрийг эзлэв. Украины үлдсэн цэрэг болон хөлсний цэрэг төмрийн үйлдвэр дотор бүслэгдээд байна гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Орос 16-ны орой  Мариуполь дахь Украины цэргийн албаны талтайгаа ярьсан утаснаас чагнаж мэдсэнээр, Украины албаны тал тэдний бууж өгөхийг зөвшөөрөхгүй байгаа ажээ.
Украины ерөнхийлөгч Зеленски 16-нд телевизээр үг хэлж, Засгийн газар  Мариуполь дахь армитайгаа холбоотой байсаар бөгөөд цэргийн болон дипломат зохицуулах төсөл хайж байна. Гэвч санаанд нийцсэн төсөл хараахан олдоогүй байна гэжээ.