Ази-Номхон далайн бүс том гүрнүүдийн “шатрын самбар” биш
2022-04-18 17:01:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 4-р сарын 18-нд хэлэхдээ, өдгөө Ази-Номхон далайн бүс нутаг энх тайван, тогтвортой хөгжлөө хадгалж байгаа бол амаргүй олдсон зүйл юм. Тус бүс нутаг бол хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих халуун хөрс болохоос том гүрнүүдийн сөргөлдөөний “шатрын самбар” биш. АСЕАН-ны орнууд бол бүс нутгийн хөгжлийн манлайлагч, харин геополитикийн “шатрын хөлөг” биш гэжээ.

Тэрээр, Америк Ази-Номхон далайн бүс нутгийн “энх тайван, хамтын ажиллагаа, хамтдаа хөгжих” гэсэн нийтлэг дуу хоолойг сонсож, зүүн Азийн бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцохдоо Азийн улс орнуудын улс төрийн тогтолцоо, хөгжлийн замнал, соёлын үнэт зүйлс зэргийг хүндэтгэж, “нээлттэй, багтаамжтай, зөвшилцлөөр асуудлыг шийдэх” арга хэлбэрийг мөрдөж, бодит үйл ажиллагаагаараа амлалтаа биелүүлж, хүйтэн дайны сэтгэхүйгээ орхиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой хөгжилд ашигтай ажил илүү хийхийг бид хүсэж байна гэв.