Олон улсын дэг журмыг эвдэгч
2022-04-18 20:11:33
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын ОХУ-ын эсрэг авсан төрөл бүрийн үйлдлүүд нь дээрэнгүй үзлийг ашиглан мөргөлдөөн үүсгэж, олон улсын дэг журмыг эвдэж буйг олон нийтэд тодорхой харуулсан юм. 2003 онд  "Харри Поттер ба Азкабаны хоригдол" киноны найруулагч Альфонсо Куарон АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийг "Харри Поттер" киноны дүр Волдеморттой зүйрлэжээ. BBC АНУ-ын ерөнхийлөгч асан Трампыг ч түүнтэй зүйрлэж байжээ. Харин "Харри Поттер" -ын зохиогч Ж.К.Роулинг, АНУ-ын засгийн газрын хийсэн үйлдэл үүнээс хол илүү, Волдеморыг доромжилсон яриа хэмээн ууртай ярьж байлаа.  

Орос Украины мөргөлдөөний ард Америкийн улс төрийн заль мэх байгаа. НАТО-г зүүн тийш тэлэх замаар Оросын аюулгүй байдлын орон зайг  шахаж, Москваг мухар буланд шахаж орууллаа. Дараа нь Украинд өдөөн хатгалгаа хийж НАТО-д нэгдэхийг дэмжиж, Оросыг тайван бус байдалд оруулж, эцэст Орос, Украины мөргөлдөөнийг үүсгэсэн байна. 

Америкийн  240 гаруй жилийн түүхэнд, дайн байлдаанд  оролцсонгүй он жил нь хорьхон жил ч хүрэхгүй юм. Америкийн эхлүүлсэн дайд эдийн засгийн дайн бас багтаж байна. 

Америк нь шударга ёс, түрэмгийллийг эсэргүүцэх нэрийг ашиглаж хоёрдугаар дайнаас хойших өргөн цар хүрээтэй бүх төрлийн зэвсэгт мөргөлдөөнд оролцож, түрэмгийлүүлсэн орнуудад  асар хүнд хүмүүнлэгийн гамшиг учруулж, эдгээр орон жич холбогдох бүс нутгийг үймээн самуун, эдийн засгийн уналтад оруулсан байна.