Эхний улиралд Хятадын эдийн засаг тогтвортой өсөлтөө хадгалав
2022-04-18 14:52:06
Share
Share this with Close
youtube WeChat

Үндэсний статистикийн газрын албан ёсны сайтын нийтэлсэн мэдээгээр, эхний улиралд Хятадын эдийн засаг сэргэх хөгжлийн сайн хандлагаа үргэлжлэн хадгалж, ерөнхий үйл ажиллагаа зүй зохистой орон зайд байж, эдийн засаг ерөнхийдөө тогтвортой үйл ажиллагаа явуулсаар байна.

Урьдчилсан тооцоогоор, эхний улиралд ДНБ 27,017.8 тэрбум юаньд хүрсэн нь тооцоолж болох үнээр бодвол өнгөрсөн оны мөн үеэс 4.8%-иар нэмэгдэж, 2021 оны 4-р улирлынхаас 1.3%-иар өссөн байна. Ажил төрлийн салбараас авч үзвэл, нэгдүгээр аж үйлдвэрийн нэмүү өртөг 1095 тэрбум 400 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.0%-иар нэмэгдэж, хоёрдугаар аж үйлдвэрийн нэмүү өртөг 10618.7 тэрбум юань болж, 5.8%-иар нэмэгдсэн байна. Харин гуравдугаар аж үйлдвэрийн нэмүү өртөг 15,303.7 тэрбум юань болж, 4.0%-иар өссөн нэмэгджээ. \Ренчинсоо\