Оросын арми Азовын гангийн үйлдвэрийг дахин дайрав
2022-04-18 10:36:15
Share
Share this with Close
youtube WeChat

16-нд Азовын гангийн үйлдвэрт бүслэгдээд байгаа Украины зэвсэгт хүчин болон гадаадын хөлсний цэргүүдийг буун өгч, Москвагийн цагаар 17-ны өглөөний 6:00-13:00 цаг хүртэл зэвсгээ орхиж, тус гангийн үйлдвэрээс гарахыг Орос улс шаардсан гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгджээ. Гэсэн хэдий ч Украины тал энэхүү эцсийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна. Мөн өдрийн үдээс хойш Азовын гангийн үйлдвэрийг тойрсон тулаан дахин эхэлжээ.

Үүнээс гадна, Донецкийн зэвсэгт хүчин 17-ны өдөр мэдэгдэхдээ, 11-12-ны шөнө Украины тэнгисийн цэргийн флотын 36-р бригад Мариуполийн Ильичийн төмөрлөгийн үйлдвэрт цохилт өгөх оролдлогыг Донецкийн зэвсэгт хүчин хориглон зогсоосон бөгөөд тулалдаанд Украины таван ахлах офицер зэрэг 50 гаруй цэрэг амь үрэгдэж, 42 нь бууж өгсөн гэжээ.

Украины хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлснээр, 17-нд Украины ГХЯ-ны сайд Кулеба: Оросын арми хэдэн долоо хоног бүслэн дайралт хийсний дараа Мариуполь хотын байдал маш ноцтой болж, энэхүү Азовын тэнгисийн эрэгт орших цэцэглэн хөгжсөн хот нэгэнт "алга" болсон гэжээ. Хэрэв ОХУ Мариуполь хотыг сахин хамгаалж буй Украины цэргийг устгавал энхийн хэлэлцээ үргэлжлэх боломжгүй гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өмнө нь хэлж байсан юм. \Ренчинсоо\