Хятадын анхны үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэн албан ёсоор байгуулагдав
2022-04-18 16:03:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны сүүлчээр Төрийн зөвлөл Бээжин хотод үндэсний Ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг зөвшөөрсөн юм. 18-нд Хятадын анхны үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэн албан ёсоор байгуулагдаж нээлтээ хийлээ. Үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж байгаа нь Үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн тогтолцооны бүтээн байгуулалт шинэ шатанд орсныг харуулсан төдийгүй үндэсний ургамлыг хамгаалах ажил хамгийн өндөр түвшинд хүрснийг харуулж байна.

Бээжин хотод байгуулагдсан үндэсний ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн нийт талбай нь 600 орчим га бөгөөд Хятадын шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн суурин дээр баригдсан Өмнөд цэцэрлэгт хүрээлэн нь шинжлэх ухааны судалгаа, туршилтаар гол болгож, ургамлын суурь шинжлэх ухааны судалгаа, биологийн олон янз байдлыг хамгаалах, ургамлын нөөцийг ашиглах үндсэн технологийг судалж, хөгжүүлэхэд чиглэсэн байдаг. Харин Бээжингийн Ургамлын цэцэрлэгт хүрээлэнгийн суурин дээр баригдсан Хойд цэцэрлэгт хүрээлэн нь олон газрын цуглуулга, шинжлэх ухааны мэдээлэл, дэлгэн үзүүлэхээр гол болгож, ургамлын хэрэглээний судалгаа, ховордсон ургамлыг хамгаалах, цэцэрлэгжүүлэлтийн ургамлыг дэлгэн үзүүлэх, цэцэрлэгжүүлэлтийн технологийн судалгаа, сургалт зэргийг хамарсан байдаг.