Хайнаньд кафе ажиллуулсан Филиппиний гэргий нөхөр хоёр
2022-04-18 16:16:01
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Хайнань мужийн Хайкөү хотод Филиппин улсаас ирсэн нэгэн айл бий. Тэд Хятад улсад ирж амьдраад олон жил болж, Хайкөү хотод өөрийн кафегаа ажиллуулжээ. Саяхан ХТРТ-ийн сурвалжлагчид тус кафены эзэн хадагтай Ленатай уулзаж, Хятад улс дахь амьдрал үйлсийнх нь талаар яриа өрнүүлжээ.

Анхны үйлчлүүлэгч нь кафед орж ирснээр Лена нэг өдрийн ажлаа эхлүүлдэг. Үдээс өмнө кафед олон үйлчлүүлэгч байдаггүй, сул сэлүү уур амьсгалтай. Лена болон түүний ажилтнууд зарим хоол зууш бэлдэж, кофе чанагч машины ажиллах чимээ хүмүүст тайвшрах мэдрэмжийг төрүүлнэ.

Биднийг ирэхийг сонсоод Лена нөхөртэйгөө хамт маш зочломтгойгоор бидэнд аяга кофе хийж өглөө. Анхилам, зөөлөн кофе аманд уусаж, энэ гэргий нөхөр хоёрын амьдрал үйлсийн тухай яриа маань эхэлсэн юм.

Лена нөхөртэйгөө хамт Хятад улсад ирээд 10 жил болжээ. Тэд 2012 онд Хайкөү хотод кафегаа нээж, “Мэнь Лан” хэмээсэн нэр өгчээ. “Мэнь Лан” гэдэг нь үүдний танхим гэсэн утгатай. Үүдний танхим бол айл өрхийн орц байдаг, үйлчлүүлэгчид болон найз нөхөддөө хандсан түүний зочломтгой зан чанар, тавтай морилохыг угтаж буй санааг тусгасан гэж Лена хэлэв.

“Үүдний танхим бол зочид гэрт ирж зочлохдоо заавал дайрч өнгөрдөг газар байдаг. Бид кафегаа Мэнь Лан хэмээн нэрлэсэн нь Хятад улсын эсвэл гадаадын гэлтгүй бүх үйлчлүүлэгчдээ тавтай морилохыг угтаж буй санаа юм.”

Гэсэн хэдий ч нэгэн кафег сайтар ажиллуулахад зөвхөн зочломтгой байгаад л хангалтгүй. Бизнесээ анх эхлүүлж байсан үед үйлчлүүлэгч цөөн, бизнес тааруу зэрэг хүндрэл Ленад тулгарч байжээ. Хоол рестораны бизнес эрхэлэх нь тийм хялбархан явдал биш, гэхдээ хоёулаа хэн маань ч бизнесийн үйлсээ орхиогүй гэж тэрбээр ярилаа.

“Анх эхэлсэн хоёр гурван жилд бид үйлчлүүлэгчдээ нэмэгдүүлэхийн тул маш хичээсэн, борлуулалт төдийлөн сайн байгаагүй. Гэхдээ бид ерөөс шантарч байгаагүй, бизнесээ босгохын тулд л тасралтгүй мэрийн ажилладаг.”

Өдгөө “Мэнь Лан” кафе Лена болон түүний нөхрийн хичээл зүтгэлийн ачаар зохион байгуулалт сайтай болжээ. Кофегоос гадна тэд бас Филиппиний өвөрмөц онцлогтой зууш хангадаг. Цөөнгүй ажилтан авч ажиллуулсан бөгөөд кафены зуушны төрөл зүйл нэгбүрийн уулын амтыг хадгалахын тулд Лена нөхрийнхөө хамт ажилтнууддаа зааж өгдөг байна.

“Манай босс маш халамжтай, эелдэг хүн. Тэр энгийн үедээ ч  бидний хүн бүрийн амьдралд их санаа тавьдаг, бас бидний ажлын талаар ч байнга ярилцаж хэлэлцэж явдаг тийм л хүн юм даа.”

Хятад улсад ирэхээсээ өмнө Лена Филиппинд их сургуулиа дүүргэж, Англид долоон жил амьдарчээ. Нөхөртэйгөө гэрлэсний дараа тэд Хятад улсад ирж ажил үйлсээ босгох сонголтыг хийжээ. Цаг агаар тохилог, хоол зууш өвөрмөц байдгаас гадна тэд эндэхийн хөгжлийн маш сайн хэтийн төлөвийг харж Хайкөүд ирэх сонголтыг хийсэн гэж Лена хэлэв.

“Хамгийн чухал нь, Хайнань газар нутгийн талбайгаар тийм их биш боловч бизнес эрхлэлтийн сайн газар гэж бид боддог, түүнчлэн эндээс бидний гэр орон Филиппин тийм ч хол биш юм.”

Хятад улсад ирсэн 10 гаруй жилд Лена Хятад улсын өөрчлөлт хөгжлийг нүдээр харжээ. Нэгэн бизнес эрхлэгчийн хувьд, Хятад улсын дэд бүтцийн чанаржилт нь түүний кафены бизнест дөхөм ашигтай нөхцөлийг бүрдүүлж, олон улсын соёлын уур амьсгал нь гадаадын хүмүүс Хятад улсад ирж ажил үйлсээ хөгжүүлэхэд илүү таатай найрсаг орчныг хангажээ.

“Эндхийн дэд бүтэц маш түргэн хөгжиж буйг бид харлаа, өндөр өндөр том барилга цогцолборууд, үзэсгэлэнтэй зам харгуй гээд …… Өдгөө Хайнань нь явах тусмаа аялал жуулчлалын зорилтод газар боллоо. Энд жуулчдад маш найрсаг бөгөөд томоохон худалдаа дэлгүүрүүд олон бий. Түүнчлэн бүр олон Хятад хүмүүс англиар ярьж чаддаг, эсвэл сурч байгааг бид анзаарсан.” 



Уртнасан.