Гадаадын сансрын нисгэгчид Хятадын сансрын станцад ажиллахыг урьж байна
2022-04-18 20:12:27
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 18-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, олон улсын хамтын ажиллагаа бол сансар судлалын хөгжлийн чиг хандлага, гадаадын сансрын нисэгч Хятадын сансрын станцад ирж ажиллахыг урьж байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Хятадын нисэгчтэй сансар судлалын инженерийн төсөл хэрэгжсэнээс хойш энх тайвнаар ашиглаж, эрх тэгш харилцан ашигтай, хамт хөгжих зарчмыг байнга мөрдөн, Франц, Герман, Итали, ОХУ, Пакистан зэрэг улс орон болон НҮБ-ын Задгай сансрын ажил хариуцсан газар, Европын сансар судлалын газар зэрэг тус салбарын олон байгууллагатай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, баялаг амжилтад хүрч байгаа юм гэжээ.
Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улс өдгөө НҮБ-ын Задгай сансрын ажил хариуцсан газартай хамтран Хятадын сансрын станцын анхны олон улсын төслийг хэрэгжүүлж байгаа юм. Хамгийн хурдандаа энэ оны эцэс гэхэд туршилтын судалгаа хийх болно гэжээ.