Цөмийн бохир усаа далайд цутгах төлөвлөгөөгөө эргэн харахыг дахин шаардав
2022-04-18 16:59:19
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 18-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг болон дотоодын иргэд олныхоо эсэргүүцлийг үл хайхран, Японы засгийн газар өдгөө болтол Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усыг далайд цутгах төлөвлөгөөгөө зүй ёсны бөгөөд тоо баримт нь баттай, найдвартай, нэгэнт цэвэршүүлсэн хэмээн “гүрийж” байна. Тэгвэл холбогдох улс орон, олон улсын байгууллагуудтай гүйцэд зөвшилцөж, цөмийн бохир усыг зохицуулах зүй зохистой арга хэмжээг судлахыг бид Японы засгийн газраас шаардаж байна гэжээ.