“Бүс ба зам”-ын “найзын тойрог” өргөжсөөр...
2022-04-19 15:15:23
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 19-нд, Хятадын Хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны хэвлэлийн төлөөлөгч Мэн Вэй хэлэхдээ, одоогоор Хятад улс 149 орон, олон улсын 32 байгууллагатай “Бүс ба зам”-ын хамтын ажиллагааны 200-аад бичиг баримт үзэглэсэн гэв.

Танилцуулснаар, 2022 он гарснаас нааш Хятад улс Никарагуа, Сири, Аргентин, Малави зэрэг дөрвөн оронтой “Бүс ба зам”-ын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурснаар, уг санаачилгын цар хүрээ улам өргөжин тэлсэн байна. 2022 оны эхний улиралд л гэхэд Хятад-Европ чиглэлийн ачаа тээвэрлэлтийн галт тэрэгний цувааг 3630-г ажиллуулж, 350 стандарт чингэлэг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс тусбүр 7%, 9%-р өсөж, олон улсын аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг үр дүнтэй баталгаажуулсан аж.