Оросын цэргүүд АНУ болон Европоос Украин руу илгээсэн олон тооны зэвсгийг устгав
2022-04-19 15:07:42
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Конашенков 18-ны өдөр хэлэхдээ, Оросын цэрэг мөн өдөр Украины олон объект руу өргөн цар хүрээтэй довтолгоо хийж, Америк болон Европоос Украин руу илгээсэн олон тооны зэвсэг тоног төхөөрөмжийг устгасан гэжээ.

17-ны шөнө Оросын зэвсэгт хүчин агаараас өндөр нарийвчлалтай пуужин ашиглан Украин дахь олон объектыг устгажээ. Үүнээс гадна Оросын арми “Искандер” газар дээр суурилсан пуужингаар Украин руу довтолж, зэвсгийн агуулах зэрэг олон тооны объектыг устгажээ. Оросын агаарын хүчин мөн өдөр Украин дахь 84 объектыг дайрсан бол Оросын пуужингийн артиллерийн хүчин мөн өдөр 331 объектод цохилт өгсөн гэж Конашенков хэлжээ.

Орос Украинд цэрэг дайны үйл ажиллагаа явуулснаас хойш, АНУ болон НАТО Украин руу байн дахин зэр зэвсэг илгээж, “гал дээр тос нэмсээр байна” гэдгийг Оросын тал онцолсоор бөгөөд, “Украинд чиглэсэн хариуцлагагүй цэргийн үйл ажиллагаагаа зогсоох”-ыг АНУ болон түүний холбоотнуудаас шаарджээ. \Ренчинсоо\