Цар тахлын эсрэг олон улсын бүхий л хамтын ажиллагааг дэмжинэ
2022-04-19 16:32:08
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 19-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, “Америк, Герман, Индонез зэрэг орон хамтаар “Цар тахлын эсрэг олон улсын цахим чуулга уулзалт”-ыг 5-р сарын 12-нд зохион байгуулах тухай Америкийн цагаан ордон мэдэгдсэн байна. Хятад улс энэхүү арга хэмжээнд оролцох уу?” хэмээн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа, холбогдох мэдээллийг бид анзаарсан. Цар тахлын эсрэг олон улсын эв санаа нэгтэй тэмцэл, тахлын эсрэг шинжлэх ухаанч бүх хүчин чармайлтыг Хятад улс дэмжинэ гэв.