Олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх системд хүнд хохирол учрууллаа
2022-04-19 19:24:56
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департамент саяхан тайлан нийтэлж, Хятад улс холбогдох амлалтаа биелүүлсэнгүй гэж буруушаасан байна. Үүнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 19-нд ээлжит хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, зэвсгийн хяналтын гэрээ хэлэлцээрийг мөрдөх талаар Хятад Америкийн хэн нь илүү сайн ажилласныг олон улсын нийгэмлэг тодорхой мэдэж байна гэлээ.

Ван Вэньбинь хэлэхдээ, АНУ жил болгон “зэвсгийн хяналтыг мөрдөх тайлан” гэгчийг гарган өөрөө шүүгчийн байр сууриар бусад орны зэвсгийн хяналт болон энэ тухай бодлогыг  шүүн таслахыг оролддог юм. Харин эсрэгээр АНУ энэ талаар маш их хар толботойг бүгдээрээ мэдэж байна.  

Сүүлийн жилүүдэд АНУ нь олон улсын цэргийн хяналтын гэрээ жич тогтолцоонд ашигтай бол хэрэглэнэ, ашиггүй бол орхих байр сууриар хандаж “Дунд тусгалын цөмийн зэвсгийн тухай гэрээ”, “Нээлттэй агаарын тухай гэрээ”-нээс ар араасаа ухран гарсан бөгөөд Зэвсгийн худалдааны гэрээнээс ч гарчээ. Мөн Ираны цөмийн асуудлаар байр суурь нь байн дахин хувирдаг.  АНУ цөмийн зэвсэггүй Австралид цөмийн шумбагч онгоцны технологи нийлүүлж, хэт авианы зэвсэг бүтээхэд хамтран ажиллаж, цөмийн хүчин чадалтай BGM-109 далавчит пуужин бусад улс орнуудад худалдаж цөмийн эрсдэлийг нэмэгдүүлж, олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх системд хүнд хохирол учруулсан гэжээ.