Түүхийг тольдон байж эмгэнэлт жүжиг дахин тоглогдохоос зайлсхийж чадна
2022-04-19 16:33:19
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 19-нд болсон Хятадын ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр, “орон нутгийн цагаар 4-р сарын 16-нд Америкийн Колорадо муж улсын Денвер хотын захирагч Майкл Хэнкок 1880 онд тухайн хотод гарсан Хятадын эсрэг үймээний төлөө Хятадын цагаачдын хорооллоос албан ёсоор уучлалт гуйсан тухай эх сурвалжид мэдээлж байна. Америкийн хэвлэлийн мэдээлснээр, энэ бол Хятадын эсрэг түүхэнд гарсан үйл явдлаар уучлал гуйсан Америкийн тав дахь хот бөгөөд Калифорни муж улсаас бусад муж улс дахь уучлал хүссэн анхны хот юм байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна?” гэсэн сэтгүүлчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь хариулахдаа: “Денвер хотын захирагч Майкл Хэнкокийн уучлал гуйж буй нь шударга зөв үйлдэл. Түүхээс сургамж авч, түүхийг тольдон байж л эмгэнэлт жүжиг дахин тоглогдохоос зайлсхийж чадна” гэжээ.