Аж үйлдвэрийн нэмүү өртөг 6.5%-иар өсөв
2022-04-19 15:21:33
Share
Share this with Close
youtube WeChat

2022 оны дөрөвдүгээр сарын 19-нд, Хятадын Аж үйлдвэр, мэдээжүүлэлтийн яам 2022 оны нэгдүгээр улирлын аж үйлдвэр, мэдээллийн технологийн хөгжлийг танилцууллаа.

Оны эхний улиралд жилийн эрхлэлтийн ашиг орлого нь 20 сая юаниас давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 6.5%-р өсөж, 2021 оны 4-р улирлынхаас 2.6 нэгжээр илүү гарчээ. Аж үйлдвэрийн 41 том салбарын 39-ийнх нь нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс өсөж, 25 салбарын нэмүү өртөг сүүлийн хоёр жилийн дундаж өсөлтөөс өндөр байна. Тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг мөн үетэй харьцуулахад 8.1%-р өссөн байна. Цахилгаан барааны үйлдвэрлэлийн салбарын нэмүү өртөг 12.7%-р өсөж, 2021 оноос хойш хоёр оронтой тоогоор өсөх хандлагаа хэвээр хадгалсан байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн нэмүү өртөг 8.1%-р нэмэгдэж, сэргэлтийн хурд мэдэгдэхүйц хурдассан байна. Цар тахлаас урьдчилан сэргийлж хянахад шаардагдах эрэлт хэрэгцээ нь эм бэлдмэл болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн нэмүү өртгийг өмнөх оны мөн үеэс 11.8%-р нэмэгдүүлжээ.

Оны эхний улиралд жилийн эрхлэлтийн ашиг орлого нь 20 сая юаниас давсан жижиг, дунд үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 7.8%-р өссөн нь нийт аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтөөс 1.3 нэгжээр илүү байна. Эхний улиралд харилцаа холбооны салбарын орлого 393 тэрбум 500 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,3%-р нэмэгдэж, өсөлтийн хурд нь өнгөрсөн оны мөн үеэс 2.8 нэгжээр илүү байж, харилцаа холбооны салбарын нийт орлого 406 тэрбум 900 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 23.9%-р өсжээ.