Биологийн лабораторийн үйл ажиллагаатай холбоотой бичиг материалуудыг цуглуулж эхлэв
2022-04-19 10:06:45
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын хиймэл дагуулын мэдээний агентлагийн 18-нд мэдээлснээр, Украин дахь Америкийн биологийн лабораторийн үйл ажиллагааг мөрдөн шалгах хороо холбогдох бичиг материалуудыг бэлтгэж эхэлсэн гэж Оросын Төрийн Думын орлогч дарга Ирина Яловая хэлсэн байна.

Мөрдөн шалгах хороо гэрчүүдийг үргэлжлэн шалгаж байгаа бөгөөд одоогоор маш олон хэрэгтэй мэдээллийг олж аваад байна. Энэ нь Украинд АНУ-аас биологийн лаборатори байгуулсан, бактериологийн зэвсгийн судалгаанд мэргэших, түүнтэй холбоотой туршилт хийх боломжуудын талаарх олон төрлийн харилцан холбоотой ажлуудыг Оросын тал олж мэдэх боломжтой юм. Холбогдох ажлын эхний бүлэг баримт бичгүүдийн үр дүнг архивд оруулсан гэж Яловая хэлжээ. \Ренчинсоо\