Хятадын экологийн орчин илэрхий сайжирч байна
2022-04-19 19:20:58
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 18-нд Хятадын төрийн зөвлөл 2021 оны экологийн орчны байдал болон түүнийг хамгаалах зорилтыг биелүүлсэн тухай тайланг 13 дахь сонгуулийн БХАТИХ-ын байнгын хорооны 34-р хуралд хянан хэлэлцүүлэхээр өргөн барилаа.

Экологи хамгаалах хуулийн холбогдох тогтоолын дагуу төрийн зөвлөл жил бүр БХАТИХ-ын байнгын хороонд экологи орчны байдал болон түүнийг хамгаалах зорилтыг биелүүлсэн байдлаа тайлагнадаг. Энэ оны тайлан бол Хятад улс 2016 оноос нааш 7 дахь удаагаа жилийн ээлжит тайлангаа БХАТИХ-д өргөн барьж буй юм.

4-р сарын 18-нд Хятадын экологи хамгаалах яамны сайд Хуан Рүньчю тайландаа, 2021 онд Хятадын экологийн орчны чанар илэрхий сайжирч, улс ардын эдийн засаг болон нийгмийн хөгжлийн хөтөлбөр дэх экологи хамгаалах хязгаарлалтын чанартай зорилтыг бүхнийг биелүүллээ гэжээ.

Хуан Рүньчю хэлэхдээ,Хятадын хэмжээнд агаарын чанар цаашид сайжирч байна. Цэлмэг өдрийн хэмжээ 87.5%-ийг эзэлж, өмнөх жилээсээ 0.5 нэгжээр нэмэгдэж, PM2.5-ын дундаж нягтрал шо метр бүрдээ буураад 30  микрограммд хүрчээ. Хоёр жил дараалан PM2.5 үзүүлэлт болон озоны нягтрал зэрэг буурсан үзүүлэлт гарчээ. Агаарын чанар стандарт хангасан мужийн төвөөс дооших хот 218-д хүрч, өмнөх жилээсээ 12 хот нэмэгджээ. Хятадын газрын хөрсний усны чанар тогтвортой сайжирч байна. Хөх мөрөн, Жүжян мөрөн зэрэг гол мөрний усны чанар цаашид сайжирч, шар мөрний урсгал дагуу усны чанар ил тод сайжирчээ. 

Тайланд харуулснаар, Хятадын харьяа тэнгисийн усны чанар цаашид сайжирч байна. Газрын хөрсний бохирдол гаарч байсан хандлагыг тогтоон барьж, тариалангийн газрын экологи ерөнхийдөө тогтвортой байна. ДНБ-ний нэгжийн хорогдол дахь нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээ буураад 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацааны эхний үеийн хэмжээнд хүрч байна. Үүний зэрэгцээ тайланд тэмдэглэхдээ, өдгөө экологийн орчныг хамгаалах салбарт бас цөөн бус асуудал сорилт оршсоор байна гэжээ.

тэр хэлэхдээ, Хятадын бас 29.8%-ын хотуудын PM2.5-ын дундаж нягтрал стандартад нийцэхгүй байж, бүсчилсэн ноцтой бохирдол мөн л гарсаар байна. Агаарын мандлыг засах ажлыг цаашид хүч тавьж зохицуулах хэрэгтэй байна. Экологи орчныг сайжруулсан үр дүнг бэхжүүлэх шаардлагатай байна. Усны экологийн тэнцвэр алдагдсан асуудлыг яаралтай зохицуулах хэрэгтэй байна. Ляо Дүн булан, Бө Хай Булан, Хөх мөрний далайд цутгал цутгалан зэрэг тэнгисийн эргийн орчны бохирдол ноцтой байж, тариалангийн газрын хөрсний чанарт нөлөөлж байна. Металлын бохирдол их байна гэжээ.

2022 оны экологийн орчныг хамгаалах ажлын талаар уг тайланд тэмдэглэхдээ, сайжруулах хандлагаа баримталж, засах эрчээ чангатгаж, бохирдолыг оновчтой, шинжлэх ухаанчаар, хуулийн дагуу засаж, бохирдлыг бууруулж, нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулах ерөнхий зорилтыг биелүүлж, бохирдлыг засах болон экологийг хамгаалахыг уялдуулж, цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, бохирдлыг засах явц дахь бэрх асуудлыг сайтар засаж, эдийн засаг нийгмийн ногоон хөгжлийг бүх талаар биелүүлэх болно .

Тэр хэлэхдээ, Төв засгийн газрын экологи хамгаалах ажилд хяналт тавьж шалгах ажлыг цаашид үргэлжлүүлж, экологийн орчныг эвдсэн гэмт хэрэгт цохилт өгч, цэлмэг тэнгэр, цэнгэх ус, цэвэр хөрсөө хамгаалах тэмцлийг үргэлжүүлж, ноцтой бохирдсон өдрийн тоог бууруулах зэрэг 8 том зорилтыг биелүүлж, хатуу биет хаягдал бодис болон шинэ бохирдлыг засах ажлыг эрчимжүүлэх болно гэжээ. 

 Уг тайланд тэмдэглэснээр, эдгээр зорилтод, озоны бохирдлыг арилгах, дизель хэрэглэдэг ачааны машины бохирдлыг засах, хотын бохир өмхий усыг засах, хөх мөрнийг хамгаалж засах, шар мөрний экологийг хамгаалж засах, тэнгисийн орчныг засах , хөдөө аж ахуй хөдөө тосгоны бохирдлыг засах зэрэг багтаж байна гэжээ.