Америк Номхон далайн арлын оронд Хятадын эсрэг ажиллагаа хийх орон зайгүй болсон
2022-04-19 22:35:02
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн цагаан ордон тухайн орон нутгийн цагаар 18-нд зарлахдаа, Америкийн үндэсний аюулгүйн байдлын зөвлөлийн Энэтхэг Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Кэмпбелл энэ долоо хоногт төлөөлөгчид дагуулан Соломоны арлууд зэрэг Номхон далайн гурван оронд айлчлах гэж байна. Америкийн төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадад анхаарал хандуулах нь энэ айлчлалын гол сэдвийн нэг байх болно гэжээ.  Кэмпбелл энэ айлчлалаараа хатуу зөөлөн аргыг зэрэг хэрэглэж, Хятад улс болон тэдний хооронд яс хаяхаар оролдож магадгүй байна гэж олон улсын олон нийт үзэж байна.

Сүүлийн үе Хятад улс болон Соломоны арлууд засгийн газар хоорондын аюулгүйн хамтын ажиллагааны бүдүүвч хэлэлцээрт албан ёсоор гарын үсэг зурж, эрх тэгш харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр нийгмийн дэг журам болон ард түмний амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалан, хүмүүнлэгийн тусламж олгож, байгалийн гамшигтай тэмцэх зэрэг талаар хамтын ажиллагаа өрнүүлж, Соломоны талд туслан дотоодын аюулгүй байдлаа хамгаалах чадварыг нь эрчимжүүлж, тухайн орон нутгийн нийгмийн тогтвортой байдал болон урт удаан амар амгалан байдлыг ахиулахаар шийдсэн юм. Энэ нь олон улсын хууль болон жишигт нийцэж буй бөгөөд ямарваа гурав дахь талд чиглээгүй юм.

Гэвч Америк Австрали харин үүнд эмзэглэж байна. Тэд Хятад Соломоны гарын үсэг зурсан хамтын ажиллагааны хэлэлцээрийг мушгин гуйвуулж, бүс нутгийн аюулгүй байдалд заналхийлж байна хэмээн гүтгэж , арга бүхнийг сүвэгчилж, эвдэн бусниулах ажиллагаа хийж байна. Австрали олон удаа өндөр албаны хүмүүсээ Соломоны арлуудад илгээж ятгаж, бас мөнгө төгрөг амлаж байна. Америкийн тал ч өндөр албаны хүмүүсээ сүр дуулиантайгаар Номхон далайн арлын орнуудад илгээж байна. Эдгээр нь Хятад Соломоны аюулгүйн хэвийн хамтын ажиллагааг эвдэж, Хятад улс болон Номхон далайн арлын орнууд хоорондын найрамдал хамтын ажиллагааны харилцааг эвдэх ганцхан зорилготой юм.

Номхон далайн арлын орнууд нь аль нэг орны арын хашаа бус, нэн ч тэдний гео улс төрийн хөзөр бус. Тэд гадаадтай олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх хэрэгцээ шаардлагатай. Хамтын ажиллагааны түншээ бие дааж сонгох эрхтэй юм. Америк Австрали аюулгүй байдлыг нь хамгаалахаар шалтаг болгож, Номхон далайн арлын орнуудын эцэг эх шиг аашилж, зааж дохиж байна. Энэ нь тэдний жанжлах үзэл болон колонийн үзлийн нүүр царайг бэлхэн харуулж буй юм. Австралийн ногоон намын парламентын гишүүн  Жордон Стил Жон хэлэхдээ, энэ бол арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж буй хэрэг юм. Соломоны арлын ерөнхий сайд Менасси Согаваре хэлэхдээ, Хятадын заналхийлэл гэдэг нь худал чалчаа үг юм гэжээ.

Соломоны арлууд бол тусгаар тогтносон бүрэн эрхт улс юм. Хэнтэй нөхөрлөхөө өөрөө шийдэх эрхтэй. Тус улс Хятадтай хамтран ажиллаж буй нь Хятадын тал түүнд жинхэнэ тусламж өгч тусалж дэмжиж буйтай холбоотой юм. Өнгөрсөн жилийн 11-р сард Соломоны арлуудад үймээн дэгдсэнээс хойш Хятадын тал цагдаагийн эд барааны тусламж өгч, цагдаагийн зөвлөх илгээж, тухайн нутгийн цагдаад туслан, нийгмийн тогтвортой байдлыг нь хамгаалсан юм. Эдгээр хамтын ажиллагаа нь идэвхтэй үр ашигтай байж, засгийн газар ард түмнийх нь талархлыг хүлээж буйг нь бүрэн харуулж байна. Хятад улс бол Номхон далайн арлын орнуудын жинхэнэ найдвартай түнш юм.