Оросын цэргүүд Донбасс руу довтолж эхлэв
2022-04-19 09:54:49
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын цэргүүд Донбасс руу довтолж эхэлсэн гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский 18-нд мэдэгджээ.

Украины Төрийн мэдээллийн агентлагийн мэдээлснээр, Зеленский мөн орой видеогоор хэлсэн үгэндээ, Оросын цэргүүд Донбассын тулалдаанд удаан хугацаа бэлтгэл хийсэн бөгөөд энэ удаагийн дайралтад Оросын цэргүүд их хэмжээний цэргийн хүчнийг ашигласан. Донбасст Оросын цэрэг хэчнээн байсан нь хамаагүй, Украин тулалдахад бэлэн бөгөөд Украинд хамаарагдах бүх зүйлээ орхихгүй гэжээ. 

Украины Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын хорооны нарийн бичгийн дарга Данилов 18-ны өдөр хэлэхдээ, Оросын арми мөн өдөр Донецк, Луганск, Харьковын шугамын дагуу Украины цэргийн хамгаалалтын шугамыг нэвтлэхийг оролдсон байна. Луганск мужийн баруун хойд хэсэгт орших Кременая хот болон жижиг сууринг Оросын цэргийн хүчин эзэлсэн ч тулалдаан үргэлжилсээр байна гэжээ. \Ренчинсоо\