Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны чуулганд видео илтгэл тавина
2022-04-20 10:14:39
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 21-нд болох Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын 2022 оны жил тутмын чуулганы нээлтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин видео илтгэл тавина. Түүнчлэн Израилийн ерөнхийлөгч Исаак Херцог, Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Балбын ерөнхийлөгч Бидя Деви Бхандари, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутерте, Казахстаны ерөнхий сайд Алихан Смайлов, Лаосын ерөнхий сайд Пханкхам Випхаван, Олон Улсын Валютын Сангийн ерөнхий захирал Кристалина Георгиева нарын зэрэг улс орнууд болон олон улсын байгууллагын удирдагчид мөн видео хэлбэрээр чуулганд оролцоно.