Америкийн хувийн шоронгийн жигшүүртэй байдал
2022-04-20 19:51:34
Share
Share this with Close
youtube WeChat

Францын ALSTOM компанийн өндөр албан тушаалтан  Пьерузи· Фредерикийн бичсэн "Америкийн занга" гэдэг номд, энэ шорон ашгийн төлөө хүний үндсэн эрх чөлөөг хохироосоор ирсэн юм. Энэ бол хүний хилэн хорсол болон жигшүүр төрүүлдэг үйлдэл юм гэж бичжээ.

2013 онд Америк "Гадаадад дахь авилгатай тэмцэх хууль" зөрчсөнөөр шалтаглаж,  Пьерузи· Фредерикийг шоронд хийсэн байна. Францын алдарт бизнесмен Америкийн хувийн шоронгийн авилагч, харгис хэрцгий, хоригдлыг дарамталж шулдаг зэрэг харанхуй байдлыг нүдээрээ үзэж, "Америкийн занга" гэдэг номдоо бичиж оруулсан байна. Эдгээр байдал нь зөвхөн , Пьерузиг хорьсон тэр шоронд байдаг зүйл биш юм. Ардчилал, эрх чөлөөний орон хэмээгддэг Америк улс орны залхаан цээрлүүлэх эрх үүргийг хувийн хэвшилд зарж, маш олон хувийн хэвшлийн шоронг ашиг хөөцөлдөх багаж болгосон байна. Төмөр торны цаадах үнэн байдал нь Америк маягийн хүний эрхийг хуурамч төрхийг бүрэн илчилсэн байна.

 
Уг шоронд ус уухад хуванцар аяга өгдөг. Юм сонсох гэвэл шоронгийн дэлгүүрээс радио хүлээн авагч болон чихэвч худалдан авах хэрэгтэй болдог. Газар сайгүй мөнгө хэрэгтэй байдаг. Америкийн шоронд амьдрал ийм л байдаг. Пьерузи өөрийнхөө номд  Род - Айленд  мужийн  Уайатт  хэмээх шоронд хоригдож байсан өдөр хоногийг тэмдэглэж үлдээсэн байна. 

Дараа нь түүнийг Пенсильван мужийн Долина Мошенона засан  хүмүүжүүлэх төвд шилжүүлж хорьсон байдаг. Гэвч байдал өөрчлөгдсөнгүй, тус засан хүмүүжүүлэх төв нь Америкийн хувийн шоронгийн GEO группийн харьяанд багтдаг. Илүү ашиг олохын тулд тэд хоол хүнс, халаалт, эмчилгээ зэрэг бүх үйлчилгээний чанарыг бууруулж, шоронгийн дэлгүүрийн бараа таваарын үнийг өсгөж, хоригдлуудын хоригдох хугацааг чадахын тодор сунгаж байдаг.

Хоригдол юм уу хууль бус цагаачдад Америкийн хувийн шоронгийн компаниуд янз бүрийн мөлжлөг хийдэг. Зарим шорон нь хоригдлуудын наад захын хоол хувцасны асуудлыг ч баталгаажуулж чадахгүй байдаг. Английн Гардиан  сонины мэдээлснээр, Америкийн хувийн шоронгийн өөр нэг том бүлэглэл болох засан хүмүүжүүлэх компанийн харьяа Жоржия мужийн цагаачдын саатуулах Стюарт хорих төвийн бүх хоригдол бүхнээрээ хоолондоо цаддаггүй. Бүгд албадлагаар шоронгийн дэлгүүрээс юм худалдан авдаг гэж хэлж байсан юм. Мексикийн хууль бус цагаачид хэвлэлд хэлэхдээ, энэ бол уг шоронгийн эцсийн зорилго юм гэжээ.  

Америкийн хэвлэлийн мэдээлснээр, 2020 онд Америкийн залхаан цээрлүүлэх компанийн орлого 1 тэрбум 900 сая ам долларт хүрч, үүний 82.2% нь хувийн шоронгийн орлого бүрдүүлсэн байна. Харин GEO группийн орлого 2 тэрбум 300 сая ам долларт хүрчээ.

Хоригдлууд байнгын хутга мэс барин зодолдож, зарим нь амиа хорлож, зарим нь хүчиндүүлж, заримынх нь хоолонд шилний хагархай хийж хорлон хөнөөдөг байна. Зарим хоригдлууд өвчнөө эмчлүүлж чадаагүйгээс болж амь насаа алдаж байдаг юм.

Хүчирхийлэл Америкийн хувийн шорон газар сайгүй байж л байдаг. Канзас мужийн холбооны өмгөөлөгч Мелоди Браннон  хэвлэлд өгсөн ярилцлагадаа, хоригдлууд залхаан цээрлүүлэх компанийн харьяа хувийн шоронд орчихоос айдаг. Учир нь тэдгээр газар өдөр болгон амь насны аюулд учирч байдаг.  Ассошиэйтед пресс  агентлагийн мэдээлснээр, эдгээр залхаан цээрлүүлэх компанийн Канзас мужийн Левенворт шоронд өнгөрсөн жилийн 5-7-р сард сар болгон 36 удаагийн хүчирхийллийн хэрэг гарсан гэжээ.

"Gold digger weekly" сэтгүүлд мэдээлснээр, Америкийн хувийн шоронд хүчирхийллийн хэрэг тасралтгүй гарч, хоригдлууд халдлагад өртөх нь албаны талын эрхэлсэн шоронгоос 28% илүү байдаг ажээ. Эдгээр шоронгууд өөрийн өртгөө тасралтгүй багасгахын тулд хорих газрыг аюултай, ялзран доройтсон цайз болгосон байна гэжээ.

Английн Гардиан  сонины мэдээлснээр, Бангладешийн Шуайб Ахмед  гэх хүн 2017 онд  Стюарт  цагаачдын саатуулах төвд хоригдож байхдаа ажил хийж цагт 50 центийн цалин авдаг байжээ. Хэрэв түүнээс татгалзах юм бол гянданд хорьж шийтгэдэг байжээ. 

Хэдийгээр Байден засгийн эрхэнд гарснаасаа хойш Америкийн шоронгийн удирдах хамаарах газар болон Америкийн хууль хяналтын газарт хувийн шоронд холбооны хоригдлыг хорихгүй байхыг шаардсан боловч хувийн шоронгууд арга хэлбэрээ өөрчилж хувийн шорон ажиллуулсаар ирсэн байна. GEO групп хөрөнгө оруулагчдад сэтгэл зовних хэрэггүй. Хувийн компаниуд хууль бус цагаачдыг саатуулж хяналт тавих зардлаас бид хохирлоо нөхөж болох юм гэж илэрхийлж байжээ. Өнгөрөн жил Пьерузийн Долина Мошенона засан хүмүүжүүлэх төв нь холбооны байгууллагатай хийсэн гэрээний хугацаа нь дууссанаас болж хаагдсан байна. Гэвч Америкийн хилээр шалган нэвтрүүлэх болон гаалийн хууль хяналтын газартай гэрээ байгуулж шоронгоо дахин нээж, хууль бус цагаачдыг хорьж эхэлсэн байна.

Америкийн хувийн шоронгийн ирээдүйн тухайд Америкийн иргэний эрхийн холбооны Канзасын хуулийн ажил хариуцсан дарга  Салон Бреттын хэлсэнчлэн, тэдэнд мөнгө олох завшаан дутахгүй ажээ.