“Хятадын хөдөө аж ахуйн хэтийн төлөв” тайлан нийтэлжээ
2022-04-20 15:02:57
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын 20-ны үдээс өмнө, Хятадын хөдөө аж ахуй, хөдөө тосгоны яамны зах зээлийн урьдчилсан сэрэмжлүүлгийн мэргэжилтний зөвлөл, Хятадын Хөдөө аж ахуйн судалгааны хүрээлэн зэрэг байгууллага хамтран “Хятадын хөдөө аж ахуйн хэтийн төлөв /2022-2023\”-г нийтэлж, усан тутарга, шар буудай, буурцаг зэрэг хөдөө аж ахуйн гол болох бүтээгдэхүүний 2021 оны зах зээлийн нөхцөл байдлыг танилцуулж, 2022 он болон ирэх 10 жилийн хөдөө аж ахуйн гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, худалдаа, үнийн чиг хандлагын талаар төсөөлжээ.

Тайланд тэмдэглэснээр, 2022 онд Хятад улсын жимс жимсгэнэ, хүнсний ногоо, мах, махан бүтээгдэхүүний нөөц, хангамж хангалттай байж, хэрэглээ үргэлжлэн нэмэгдэнэ. Сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээнд хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой хөгжиж, экспорт болон худалдааны ашигтай байдлаа хэвээр хадгалж, төрөл зүйл, бүтэц, чанар зэрэг нь тасралтгүй сайжирсан байна. 2021 онд хүнсний ногооны эрэлт хангамж үндсэндээ тэнцвэртэй байж, нийтдээ 750 сая тонн хүнсний ногоо үйлдвэрлэж, 293 сая тонн жимс үйлдвэрлэсэн бол хэрэглээ нь 282 сая тоннд хүрчээ. Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл өсөлтөө сэргээж, үйлдвэрлэлийн хэмжээ нь 90 сая 20 мянган тоннд хүрч, хэрэглээ илт нэмэгдсэн байна. Ерөнхийд нь авч үзвэл, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл ерөнхийдөө тогтвортой байж, зах зээлийн хангамж хүрэлцээтэй байж, үнэ нь зохих хэмжээгээр буурсан байна гэжээ.