20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байна
2022-04-20 14:44:21
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр орон нутгийн цагаар 19-ний өдөр хэлэхдээ, хур тунадас хангалтгүй, хүмүүнлэгийн тусламж зогсонги байдалд орсны улмаас Африкийн буланд орших Кени, Сомали, Этиоп зэрэг орнуудын ган гачгийн байдал улам хүндэрч, энэ онд 20 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх төлөвтэй байна. Одоогоор Кени, Сомали, Этиоп зэрэг орнууд 1981 оноос хойших хамгийн томоохон ган гачигт нүүрлээд байна гэжээ.

НҮБ-ын Дэлхийн Хүнсний хөтөлбөр болон НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комисс саяхан хамтарсан мэдэгдэл нийтэлж, өнгөрсөн 10 жилд, Зүүн Африкийн дүрвэгсдийн тоо 2012 онд 1.82 сая орчим байснаа нэмэгдээд одоогоор 5 саяд хүрсэн бол зөвхөн өнгөрсөн онд гэхэд л 300 мянгаар нэмэгдсэн гэж тэмдэглэжээ. Дэлхий дахинд мөргөлдөөн, уур амьсгалын өөрчлөлт, цар тахлын эсрэг тэмцэл, хоол хүнс, шатахууны зардал нэмэгдэж, хүмүүнлэгийн нөөц хомстон, хоол хүнсний хангамж багсаж байгаа зэрэг хүчин зүйлийн улмаас Зүүн Африкийн дүрвэсэн олон сая гэр бүл өлсгөлөнгийн зовлонд нэрвэгдэх төлөвтэй байна гэж уг албан мэдээнд тэмдэглэжээ. \Ренчинсоо\