Хятад, Гана улсын гадаад харилцааны сайд нар утсаар ярив
2022-04-20 13:17:01
Share
Share this with Close
youtube WeChat

Гана улсын гадаад харилцааны сайд Ширли Айоркор Ботчвейгийн урилгаар Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И 4-р сарын 19-нд түүнтэй утсаар ярьжээ.

Ван И: Хятад-Ганын уламжлалт найрамдлыг Хятадын тал чухалчилдаг. Хоёр талын харилцаа тасралгүй бэхжиж ирлээ. Онцгойлон КОДИД-19 цар тахал дэгдсэнээс хойш хоёр тал харилцан тусалж, хатуу бэрхийг хамтдаа давснаар хоёр орны найрамдал улам гүнзгийрэн хөгжлөө. Ганын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталдгийг Хятад улс сайшааж, хоёр талаараа улс төрийн итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэн, найрамдалт хамтын ажиллагааны ерөнхий төлөв байдлаа хамтдаа хамгаалж чадна гэдэгт итгэлтэй байна. Мөн Гана улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 2022-2023 оны байнгын бус гишүүн орноор сонгогдсонд баяр хүргэж байна. Хоёр талаараа зохицуулалтаа эрчимжүүлж, олон улсын шударга ёсыг хамгаалж, дээрэнгүй үзэл болон хүчний улс төрийг хамтаар эсэргүүцэн, хоёр орон, тэрчлэн хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамтаар хамгаалах ёстой гэжээ.

Ширли Айоркор Ботчвей: Гана-Хятадын найрамдлыг Ганын тал маш чухалчлан авч үзэн, нэг Хятадын зарчимдаа тууштай зогсох болно. Хятад улсын хөгжил Африкийн улс орнуудад ихээхэн туршлага болж байна. Онцгойлон цар тахал дэгдсэний дараа, дэлхий дахин шударга бус бөгөөд хөгжил тэнцвэргүй байж, зөвхөн Хятад улс л Африкийн жинхэнэ үнэнч, найдвартай анд нөхөр гэдгийг Африкийн улс орнууд улам тод харж таньсан. Ганын эдийн засаг, нийгмийн хөгжилд асар их тусламж үзүүлсэн Хятадын талд талархал дэвшүүлэхийн зэрэгцээ, хоёр талаараа Хятад-Африкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд ажил хэрэгч хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүсэж байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүн орон, Баруун Африкийн орнуудын эдийн засгийн нийгэмлэгийн ээлжит дарга орны хувиар Гана улс олон улсын болон бүс нутгийн асуудлаар Хятадын талтай зөвшилцөл, зохицуулалтаа улам эрчимжүүлж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг улам сайн хэрэгжүүлж, улам голч шударга дэлхий ертөнцийг хамтаар байгуулахад бэлэн байна гэжээ.