Дайныг зогсоох нь хүмүүнлэгийн хямралыг шийдвэрлэх үндсэн арга зам мөн
2022-04-20 10:13:12
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 19-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины хүмүүнлэгийн асуудлыг авч хэлэлцэв.

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүнь хэлэхдээ, Украины мөргөлдөөний улмаас хүмүүнлэгийн байдал хүндэрч, бусад ноцтой сөрөг үр дагавар дагуулж байгаад бид гүнээ анхаарал хандуулж байна. Үүнд холбогдуулан Хятадын тал дараах дөрвөн зүйлийг санал болгож байна.

Нэгд, мөргөлдөөний улмаас энгийн иргэдэд учруулж буй хохирлыг бүх хүчээрээ багасгах. Хоёрт, дүрвэгсдийн асуудлыг эв дүйтэй зохицуулах. Гуравт, дипломат яриа хэлэлцээг дэмжих тухай ойлголтыг нэмэгдүүлэх. Дөрөвт, хориг арга хэмжээний улмаас авчирсан сөрөг нөлөөг анхаарч, арилгах эдгээр болно гэжээ.

Хятад улс энх тайван, шударга ёс, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмын талд ямагт зогссоор ирсэн. Украины хямралыг эцэслэн шийдвэрлэхийн тулд бид уйгагүй хүчин зүтгэсээр байх болно гэж Жан Жүнь онцолжээ.\Ренчинсоо\