Найрсаг хөрштэй Хятад орон
2022-04-20 16:48:40
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийд хамгийн олон хөрштэй орны хувьд Хятад улс хөршүүдтэйгээ хэрхэн харьцаж, эв нийцтэй зэрэгцэн оршдог тухай дэлхий нийт машид анхаардаг. 2013 оны 4-р сарын 7-нд БНХАУ-ын даргаар сонгогдоод удаагүй байсан Ши Жиньпин Бө-Аогийн Азийн чуулга уулзалтын жил тутмын чуулганд оролцохдоо "хөрштэйгөө найрсаг байх, хөрштэйгөө түншлэх" хөрш орнуудын дипломат үзэл баримтлалыг анх удаа дурдсан нь тухайн үед өрнөдийн хөөрөгдсөн "Хятадын заналхийлэл" гэгчдэд үр дүнтэй хариу өгсөн юм.

Хятад улс хөрштэйгөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэн, сайн хөрш, амгалан хөрш, чинээлэг хөрш байхыг хичээж, "дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай"  үзэл баримтлалыг мөрдөж ирсэн. Мөн өөрийнхөө хөгжлөөс хөрш орнууддаа ашиг хүртээхийг анхаарч ирснээр Хятад улсын хөрш орнуудын "найзын тойрог" тасралтгүй тэлж өргөжсөн юм.

2021 оны 12-р сарын 3-нд таван жил баригдсан 1035 километр урт Хятад-Лаосын төмөр зам албан ёсоор ашиглалтад орсон юм. Тэр цагаас Лаос "эх газар руу гарцгүй улс"-аас "гарцтай улс" болох мөрөөдлөө биелүүлсэн юм. Мөн өдөр Вьентьян хотоос "Ланьцан нэрэмжит" галт тэрэгний анхны цуваанд суусан Лаосын Ерөнхий сайд Панкан Випаван сэтгэл маш өндөр байв.

Хятад-Лаосын төмөр зам баригдаж, ашиглалтад орсноор Лаосын ард түмний төмөр замтай болох мөрөөдөл биелэгдсэн юм. Энэ нь Хятад улс "хөршдөө найрсаг байж, хөрштэйгөө түншлэх", "сайн хөрш, амгалан хөрш, чинээлэг хөрш, "дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай" үзэл баримтлалд суурилсан хөрш орнуудын дипломат бодлогыг баримталж ирсэнтэй холбоотой юм.

2014 оны 8-р сарын 22-нд Ши Жиньпин Монголын Улсын Их Хуралд илтгэл тавихдаа, "та бүхэн Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд сууж хамтдаа хөгжихийг урьж байна" гэсэн юм.

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвшингийн Бадрал: "2014 онд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад айлчлахдаа Монгол улс Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд  суухыг урьж байсан юм. “Айл хүний амь нэг” гэдэг. Хятад улстай хамтдаа хөгжихийг бид хүсэж байна" гэжээ.

Зовох цагт нөхрийн чанар танигддаг. Урьд өмнө нь тохиож байгаагүй цар тахлын эсрэг Хятад улс хөрш орнуудтайгаа харилцан тусалсаар ирсэн. 2022 оны 2-р сард Монгол Улсын Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ Бээжингийн Өвлийн олимпын нээлтэд оролцохоор Хятад улсад тусгайлан хүрэлцэн ирсэн бөгөөд тахал өвчний эсрэг Монгол Улсын тэмцэлд тусламж үзүүлсэн Хятад улсад талархал илэрхийлсэн юм. Тэрээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Хятад, Монгол хоорондын хонь, цайгаар харилцан тусалсан явдал олон нийтийн сэтгэлд гүн суугдсан юм.

Тэрээр, "цар тахлын эхэн үед Хятадын ард түмэн маш хүнд хэцүү байхад Монголын тухайн үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар Хятадын ард түмнийг хэрхэн дэмжих талаар зөвшилцсөн. Мэдээж, Монголын ард түмний хамгийн сайхан бэлэг бол таван хошуу мал юм. Тэгээд Хятадын ард түмэнд халуун хошуут хониор туслах сонголт хийж, аймаг, дүүрэг, сумаас хонь цуглуулж, Монгол Улсын тухайн үеийн Ерөнхийлөгч биечлэн ирж Хятадын талд хүлээлгэн өгч байсан юм. Тэгвэл Монгол улсад тахлын нөхцөл байдал хүндхэн байхад Хятадын ард түмэн цай, эмчилгээний эд материал зэргээр тусалсан. Энэ бол зөвхөн нэг л жишээ. Тахалтай тэмцэх хамгийн хэцүү үед Хятад улс бидэнд вакцинаар тусалж олон мянган монгол хүний алтан амийг аварсан. Энэ бүхэнд би чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. Энэ удаад өвлийн олимпд оролцохоор ирсний нэг чухал зорилго бол Монголын ард түмний баяр талархлыг Хятадын ард түмэнд уламжлах явдал юм" гэжээ. \Ренчинсоо\