Хилийн чанад дахь видео бичлэгийн наадам зохиогдов
2022-04-20 20:16:03
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 4-р сарын 20-нд, 2022 оны НҮБ-ын Хятад хэлний өдөр ба Хятадын төв радио телевизийн хилийн чанад дахь видео бичлэгийн 2-р наадам Женев хотноо зохиогджээ. НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын ерөнхий захирал Татьяна Варовая, ХТРТ-ийн захирал  Шэнь Хайшюн, БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын суурин төлөөлөгч бөгөөд Швейцар дахь бусад олон улсын байгууллагын төлөөлөгч элчин сайд  Чэнь Шюй нар уг арга хэмжээнд цахимаар оролцож үг хэлжээ. 

НҮБ-ын Женев дэх хэрэг эрхлэх газрын ерөнхий захирал Татьяна Варовая хэлэхдээ, БНХАУ-аас НҮБ-ын Женев дэх төвд суугаа төлөөллийн баг, ХТРТ-ийн уг арга хэмжээг зохион байгуулсанд чин сэтгэлээсээ талархал дэвшүүлж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, НҮБ-ын Хятад хэлний өдөр нь олон ургалч соёлыг дэмждэг юм. Хятад хэл нь дэлхийн он удаан түүхтэй үг хэлний нэг болсны хувьд түүнийг өвлөн залгамжлах нь чухал ач холбогдолтой гэжээ. 

ХТРТ-ийн захирал  Шэнь Хайшюн хэлсэн үгэндээ, НҮБ-ын Хятад хэлний өдөр нь үг хэл, соёл иргэншлийг тэмдэглэдэг баярын өдөр бөгөөд олон талт үзлийг түгээн сурталчлах өдөр гэж хэлж болно. ХТРТ олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслийн хувьд бодит үйл ажиллагаагаараа үл ойлголцлыг арилгаж, дэлхий нийтэд амар амгалан байдлыг авчирч, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хичээнэ гэжээ.