Синовак компани Египетэд туслан вакцины хүйтэн агуулах барьж байна
2022-04-20 16:20:41
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсын Синовак компаниас Египетэд туслан байгуулах вакцины хүйтэн агуулахын төслийн барилгыг эхлүүлэх ёслол орон нутгийн цагаар 4-р сарын 14-нд Египетийн нийслэл Каирт боллоо. Энэ төсөл баригдаж дууссанаар Египет, түүнчлэн Африк тивийн бүс нутаг дахь вакцин хадгалах хамгийн том төв болох юм. Ингээд Хятадын Төв Радио Телевизээс Египетэд суугаа сурвалжлагч Ми Чүнь Зэ-гийн ирүүлсэн мэдээллийг хүргэе.

Хятад улсын Синовак компаниас Египет улсад туслан байгуулах вакцины хүйтэн агуулахын төсөл нь тус улсын нийслэл Каираас баруун тийш орших “10-р сарын 6” хэмээх хотын ойролцоо байдаг бөгөөд Хятад улсын барилгын корпорацийн Египетийн салбар компани бүтээн байгуулах юм. Египетийн Эрүүл мэнд, хүн амын яамны сайдын үүрэг гүйцэтгэгч Халед Абдел Гаффар, Хятад улсаас Египетэд суугаа элчин сайд Ляо Ли Чян, Хятадын Синовак компанийн олон улсын үйл ажиллагаа хариуцсан ахлах захирал Жан Чи Чао нарын зэрэг Хятад Египетийн төлөөлөгчид нээлтийн ёслолд оролцож, бүтээн байгуулагдаж буй хүйтэн агуулахын төсөлтэй газар дээр нь танилцав.

Халед Абдел Гаффар хэлэхдээ: Өнгөрсөн хоёр жилд Египет Хятадын цар тахлын эсрэг хамтын ажиллагаа илэрхий үр бүтэмжид хүрсэн бөгөөд Хятад улсын Синовак компанийн зүгээс Египетэд туслан бүтээн байгуулах хүйтэн агуулахын төсөл баригдаж ашиглалтад орсноор вакциныг тухайн нутагт үйлдвэрлэхийг үр дүнтэй ахиулах, тухайн нутгийн вакцины түгээлт, хадгалах чадварыг нэмэгдүүлэх болно гэв.

“Сүүлийн жилүүдэд Египет Хятадын иж бүрэн стратегийн түншийн харилцаа тасралтгүй гүнзгийрэв. Вакцин судлан үйлдвэрлэхийг багтаасан эмчилгээ эрүүл мэндийн салбарт Хятад улс тэргүүлэх байр суурь эзэлж байна. Египетийн тухайн нутгийн вакцины эрэлт хэрэгцээ маш их. Египет болон Хятад улсын Синовак компанийн хамтын ажиллагааны чухал хэсэг нь болсны хувьд тус вакцины хүйтэн агуулах баригдаж дуусаад ашиглалтад орсноор Египет Хятадын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааны бас нэгэн бэлэг тэмдэг болж, Египетийн тухайн орны вакцины эрэлт хэрэгцээг хангасан үндсэн дээр вакцин үйлдвэрлэх, түгээх чадвар бүхий бүс нутгийн төв болж хөгжих юм.”

2020 онд КОВИД-19 цар тахлын халдвар дэгдсэнээс хойш Хятад улс Египетэд цар тахлын эсрэг тэмцэх эд материалын гурван хэсэг тусламж, 3 сая тун вакцины тусламж хангаж, Египетэд туслан амны хаалтын үйлдвэрлэлийн шугам болон КОВИД-19 вирусийн эсрэг вакциныг Африк тивийн тухайн нутагт үйлдвэрлэх анхны шугамыг байгуулсан. Ляо Ли Чян хэлэхдээ: Хятад улсын Синовак компаниас Египетэд туслан байгуулж буй вакцины хүйтэн агуулах нь  Египетийн олон нийтийн эрүүл мэндийн түвшинг дээшлүүлэн, Египетийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бат бөх баталгаажуулалтыг хангах болно гэв.

 “Тус вакцины хүйтэн агуулах баригдаж дууссаны дараа Египетэд төдийгүй Африк тивд авч хэлсэн ч хамгийн орчин үеийн, хадгалах хэмжээгээр хамгийн их хүйтэн агуулах болох юм. Тус хүйтэн агуулах байгуулагдсанаар Египет улсын вакцин хадгалах, Египет улс энэ онд вакцинжуулалтын нормоо 70%-д хүргэх, түүнчлэн Египетийн эдийн засаг, нийгмийн үйлдвэрлэл болон ард түмний аз жаргалд маш чухал үүрэг гүйцэтгэх болно гэдэгт эргэлзэхгүй байна. Синовак нь дэлхийн тэргүүний, ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн вакцин үйлдвэрлэгч компани болсны хувьд Египетийн ард түмний эрүүл мэнд, Африкийн ард түмний эрүүл мэнд, тэрчлэн нийт Ойрх Дорнодын бүс нутгийн ард түмний эрүүл мэндэд чухал хувь нэмэр оруулах болно.”

Эх сурвалжийн мэдээлснээр, тус вакцины хүйтэн агуулахыг барьж ашиглалтад оруулсны дараа 150 сая орчим тун вакцин хадгалж болох бөгөөд Египетийн, бүр цаашлаад Африк тив, Ойрх Дорнодын бүс нутгийн вакцин хадгалах, түгээх чухал төв нь болох юм. Барилгыг эхлүүлэх ёслолын ахуй талбайд Жан Чи Чао танилцуулан хэлэхдээ: Хятад улс Египеттэй вакцины эмнэлзүйн судалгаа, хүйтэн гинжин хэлхээ болон бусад салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, вакцины судалгаа, боловсруулалт, үйлдвэрлэл, түгээлт зэрэгт Египетэд туслах болно гэжээ.

“Хятад улсын Синовак нь ‘хүн төрөлхтнийг өвчин эмгэгийг устгах вакцинаар хангах’ алсын зорилтыг тээж байна. Ирээдүйд Хятад улсын вакцины олон бүтээгдэхүүнийг Египетэд боловсруулж, үйлдвэрлэж, энэхүү бүрэн автоматжуулсан хүйтэн агуулахаар дамжуулан олон улс оронд нийлүүлнэ, ингэснээр олон хүмүүс халдварт өвчнөөс зайлсхийх боломжтой болно гэж бид найдаж байна.”




\Уртнасан.\