Шанхай хот халдвараас урьдчилан сэргийлж, таслан зогсоох шинжлэх ухаанч оновчтой бодлого хэрэгжүүлж байгаа бөгөөд эд материалаар хангахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Одоогийн байдлаар, Шанхай хотын халдваргүй бүсийн 1000 гаруй дэлгүүр хэвийн ажлаа сэргээж, цахим худалдааны платформууд ч хэвийн ажилдаа орж байна. Өдөрт 2.2 сая орчим хоол хүнсний захиалга авч, 20 мянга гаруй ажилтан үйлчлүүлэгчдэд хүргэж өгч байна. Үүнээс гадна Шанхай хот нийлүүлэлтийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд автомат хүргэлтийн машин ашиглаж байна.