Америк нь Хятадын талаар худал мэдээлэл тарааж байна
2022-04-21 20:16:41
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчийн эндүү ташаа үг яриа гаргасантай холбогдуулан  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 21-нд хэлэхдээ, Оросын Украин руу цэргийн үйл ажиллагаа явуулж байхыг Хятад улс хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд ОХУ-ын тал Хятад улсыг цэргийн зэр зэвсэг нийлүүлгийг  хүсэж байна гэдэг нь оргүй газар овоо босгосон цуурхал болно гэжээ.  

20-нд, АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман Брюссельд НАТО-ын нарийн бичгийн даргын орлогч Жевана болон НАТО-д суугаа суурин төлөөлөгч нартай уулзахдаа энэхүү худал мэдээллийг хэлсэн байна. 

Ван Вэньбинь хэлэхдээ, Хятад улсыг гутаан доромжилж буй бүхий л худал хуурмаг мэдээлэл цацахаа даруй зогсоох ёстой. АНУ харин  Орос Украины мөргөлдөөн дэх өөрийн хариуцлагаа ухамсарлаж, олон улсын нийгэмлэгтэй хамтдаа мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэх гарц хайх хэрэгтэй гэжээ.