Бө-Аогийн 2022 оны Азийн чуулга уулзалт нээгдлээ
2022-04-21 20:50:36
Share
Share this with Close
youtube WeChat

Бө-Аогийн 2022 оны Азийн жил тутмын ээлжит чуулга уулзалт 21-ний үдээс хойш Хай Нань мужийн Бө-Аод нээгдлээ. Хятад улсын дарга Ши Жиньпин видео хэлбэрээр “Сорилтыг хамтаар даван туулж, хамтран ажиллаж ирээдүйгээ нээе” гэх үг хэлсэн байна. Хуралд оролцсон олон орны хүндэт зочид, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн аюулгүй байдлын тухай санаачилгыг сайшаан дэмжиж, улам нээлттэй Хятад улс олон улсын үйл хэрэгт улам идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна гэжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ  дэлхийн аюулгүй байдлын тухай санаачилга дэвшүүлж, гадаад дотоодын зүтгэлтнүүдийн нааштай үнэлгээг хүртлээ. Хятадын Чин Хуа их сургуулийн олон нийтийн менежментийн дээд сургуулийн профессор, Бразилын экс ерөнхийлөгчийн зөвлөх Милонблевский Тессера, Алессандро хэлэхдээ, олон улсын хамтын нийгэмлэг коронавирус болон геополитикийн хоёр том сорилтод нүүрлэж буй үед энэ санаачилгыг дэвшүүлсэн нь цагаа олсон хэрэг юм гэжээ. 

Тэр хэлэхдээ,Олон улсын хамтын нийгэмлэгт дайн дажнаар асуудлыг зохицуулах хандлага улам ихсэж байна. Энэ нь дэлхийн ард түмний хүсэж буй зүйл биш. Ши Жиньпин дарга энэхүү дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлж буй нь Хятад улс олон талт тогтолцооны хүрээнд үйл ажиллагаа явуулах болно гэдгийн дэлхий дахинд зарлаж буй хэрэг юм. Энэ бол маш чухал зүйл юм гэжээ. 

Хятадын Хай Наний өөрчлөлт хөгжлийн судалгааны хүрээлэнгийн дарга Чи Фүлинь хэлэхдээ, цар тахал болон олон улсын эгзэгтэй нөхцөл байдалд Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилга дэвшүүлж буй нь дэлхий ертөнцийг мөргөлдөөний уур амьсгалаас гаргах гарц зааж өгч буй хэрэг юм. Энэ нь цаашлаад дэлхий дахинд ч маш чухал ач холбогдолтой юм. Ши Жиньпин дарга хэлсэн үгэндээ, өнгөрсөн хэдэн арван жилд Азийн бүс нутаг ерөнхийдөө тогтвортой, эдийн засаг түргэн хөгжиж, Азийн гайхамшгийг бүтээсэн юм. Ази тив сайн байвал дэлхийн улам сайн байж чадна гэжээ. Үүнд холбогдуулан Чи Фүлинь хэлэхдээ,

Тэр хэлэхдээ, Ази тивийн гүйцэтгэх үүрэг роль улам ихсэж байна. Тийм учраас Ши Жиньпин дарга энх тайван, хамтын ажиллагаа, эв нэгдэл зэрэг түлхүүр үгээр Азийн асуудлыг ярьсан юм. Энэ явцад Хятад улс Азийн энх тайван, хамтын ажиллагаа, эв нэгдлийг хэрхэн ахиулах вэ гэвэл Ази тивтэй эдийн засгийн хэлхээ холбоогоо эрчимжүүлж, RCEP буюу бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн хамтын ажиллагааны хэлэлцээрийг чухал ахицтай болгож, Хятад Лаосын төмөр замаар гол болгож, Азийн бүс ба замыг чансаатай хөгжүүлж, Ази тив болон АСЕАН-ны иж бүрэн стратегийн түншийн харилцааг ахиулах ёстой гэжээ. 

 Ши Жиньпин хэлэхдээ, Ази тивийг цаашид сайн хөгжүүлж, бүтээн байгуулж, Азийн уян хатан чанар, ухаалаг чанар болон хүчин чадлыг харуулж, дэлхийн энх тайвныг тогтворжуулах хүчийг бий болгож, хөдөлгөх хүчин, хамтын ажиллагааны өндөрлөгийг бий болгох хэрэгтэй гэжээ. Үүнд холбогдуулан эдийн засгийн хамтын ажиллагаа байгууллагын дэлхийн харилцааны газрын нарийн бичгийн газрын Хятадад сугаа дээд төлөөлөгч Тамас Хажиба хэлэхдээ, Хятад улс Азийн хөгжил цэцэглэлтэд цаашид хувь нэмрээ оруулах болно гэдэгт эргэлзэхгүй байна гэжээ.

Тэр хэлэхдээ,   Хятад улс Ази тивд маш чухал үүрэг гүйцэтгэж байна. Тийм учраас Хятад улс Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг ахиулж, энх тайван, тогтвортой хөгжлийн орчин байгуулахаар хичээн ажиллаж буй нь маш чухал ач холбогдолтой юм. Энэ нь мөн ч олон улсын энх тайван хөгжилд хувь нэмэр оруулах болно.

  Асликон компанийн Хятадын компанийн дэд ерөнхий захирал, аж ахуйн нэгж болон зах зээлийн зөвшөөрлийн ажил хариуцсан захирал Хуан Бинь хэлэхдээ, Ши Жиньпин дарга яриандаа, вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакциныг хүртээмжтэй хямд төсөр аргаар хангана гэсэн нь гүнзгий сэтгэгдэл үлдээлээ гэжээ. Тэр хэлэхдээ, Хятадад байгаа гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд цар тахалтай тэмцэж, эдийн засгаа сэргээхэд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.

Тэр хэлэхдээ, "Хүндрэл бэрхшээлтэй үед өөртөө итгэлтэй байх нь маш чухал. Хятадын удирдагч дэлхий дахинд цар тахалтай тэмцэж, эдийн засгаа сэргээх хоёр том салбарт амжилт гаргах итгэлтэй, хүчин чадалтай буйгаа илэрхийлсэн нь хүмүүсийн урам зоригийг хөгжөөж байна. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн хувьд бид хамтран ажиллаж, хичээл зүтгэл гаргаж хийвээс зохиох зүйлээ хийхийг хүсэж байна."